АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэрээ тус улсад байгаа цагаачдыг албадан гаргана гэдгээ мэдэгдэж байсан бол өнөөдөр түүний энэхүү амлалт ажил хэрэг болж эхлээд байна.
Тэгвэл Колумбын цагаач иргэдийг тээвэрлэж явсан АНУ-ын хоёр онгоцыг газардахыг хориглосон тохиолдол гарсан байна. Иймд Колумбын Ерөнхийлөгч Г.Петрогийн энэхүү шийдвэрийн хариуд АНУ-аас Колумбын эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна. Тодруулбал, Колумбаас ирэх бүх бараанд 25 хувийн татвар ногдуулж, Колумбын албаны хүмүүсийг хилээр нэвтрүүлэхийг хориглож, тус улсын бусад бүх хүмүүст тавих хилийн шалгалтыг нэмэгдүүлнэ. Энэ бол "зөвхөн эхлэл" АНУ-аас мэдэгдсэн байна.
Харин Г.Петро Америкийн хоёр онгоцыг газардахыг хориглосон шийдвэрээ АНУ-ын эрх баригчдын Колумбын иргэдэд хандаж байгаа хандлагатай холбон тайлбарласан байна. Тэрбээр, "АНУ Колумбын цагаачдыг гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Колумбын цагаачдыг тээвэрлэж явсан Америкийн онгоцыг манай нутаг дэвсгэрт оруулахыг би хориглож байна. АНУ цагаачдыг хүлээн авахаас өмнө тэдэнд зохих ёсоор хандах протокол боловсруулах ёстой" гэжээ.
Эх сурвалж: BBC
| Колумбын цагаач иргэдийг тээвэрлэсэн Америкийн онгоцыг газардахыг хориглосон тул АНУ-аас Колумбид хориг тавина гэжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38