Беларусьт ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 86.82 хувийн санал авч ялсан тухай Сонгуулийн төв хорооны дарга Игорь Карпенко мэдээлжээ.
А.Лукашенко 2020 оны сонгуульд 80.10 хувийн санал авч байсан юм.
Либерал ардчилсан намын дарга Олег Гайдукевич 2.02 хувь, бизнес эрхлэгч Анна Канопацкая 1.86 хувь, Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сергей Сыранков 3.21 хувь, Хөдөлмөр ба шударга ёсны бүгд найрамдах намын дарга Александр Хижняк 1.74 хувийн саналыг тус тус авсан бол, сонгогчдын 3.6 хувь нь бүх нэр дэвшигчийн эсрэг санал өгчээ.
Беларусийн Сонгуулийн төв хороо орон даяар санал хураалт дууссаны дараа урьдчилсан дүнг танилцуулдаг уламжлалтай. Сонгуулийн эцсийн дүнг хоёрдугаар сарын 3-нд зарлана.
Барууны орнууд ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна. Тодруулбал, Европ дипломат албаны тэргүүн Кайя Каллас, Европын Холбоог өргөжүүлэх асуудал эрхэлсэн комиссар Марта Кос, Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок, Хойд Америк болон Балтийн тэнгисийн найман орны Гадаад хэргийн сайд нар холбогдох мэдэгдлийг хийжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Сонгогчдын 86.82 хувь нь Лукашенкогийн төлөө саналаа өгчээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20