ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 24 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвсөөр Антарктидаас хойд зүгт Өмнөд Жоржиа арлыг чиглэж магадгүй хэмээн эрдэмтэд болгоомжилж байна. Их Британийн Антарктидын судалгааны төвийн далай судлаач Эндрю Мейерсийн хэлснээр, A23a гэдэгг нэртэй мөсөн уул өмнө нь хэдэн сарын турш далайн доорх уулыг тойрон гацаад байжээ. Гэтэл одоо Атлантын далайн өмнөд хэсэгт орших, Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох Өмнөд Жоржиа арлыг чиглэн хөвж магадгүй байна.
Одоогоор мөсөн уул урсгалыг даган хөвж байгаа бөгөөд арал руу шууд чиглээгүй байгаа ажээ. Гэхдээ урсгалын талаарх удахгүй арлыг чиглэх магадлалтай байгаа гэнэ.
“Мөсөн уул бол угаасаа аюултай зүйл. Хэрэв уул бидний хажуугаар өнгөрвөл би үнэхээр их баярлах болно” гэж ахмад Саймон Уоллес Өмнөд Жоржиагийн засгийн газрын “Фарос” хөлөг онгоцон дээр BBC-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “Бид мөсийг олж харахын тулд шөнөжин гэрэлтүүлэгч асааж байгаа, мөсөн уул хаанаас ч гарч ирж магадгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. АНУ-ын Мөсний судалгааны үндэсний төвийн хамгийн сүүлийн хэмжилтээр уг мөсөн уул дэлхийд хамгийн том хэмжээтэй хэвээр байгаа ажээ. Наймдугаар сард хэмжих үед 3672 хав. дөр.км хэмжээтэй байсан нь Род-Айлендаас үл ялиг жижиг, Лондоноос хоёр дахин том гэсэн үг юм. A23a мөсөн уулыг Фильхнерийн мөсөн тавцангаас 1986 онд тасарснаас хойш эрдэмтэд анхааралтай ажигласаар байна.
Өнгөрсөн 12 дугаар сараас мөсөн уул чөлөөтэй хөвж эхэлсэн байна. Эрдэмтэд эхэндээ үүнийг далайн урсгалын дагуу, бүлээн усыг чиглэн хөвнө гэж таамаглаж байв. Тухайн үед Их Британийн Антарктидын судалгааны байгууллага мөсөн уул алслагдсан Өмнөд Жоржиа аралд хүрэх үед задарч, хайлж магадгүй гэж мэдэгдэж байжээ.
Гэсэн хэдий ч хиймэл дагуулын зургуудаас харахад мөсөн уул одоогоор өмнөх “мега уулс”-ын адил бүтцээ хадгалсан хэвээр байгаа бөгөөд жижиг хэсгүүдэд хуваагдаагүй гэж Э.Мейерс ярилаа. Одоо мөсөн уул урсгалыг дагаж, Өмнөд Атлантын далай руу чиглэх үү эсвэл эх газрын хавтанд хэсэг хугацаанд гацах уу гэдэг нь яг тодорхойгүй байна.
“Хэрэв ийм зүйл тохиолдвол арал дээр өсөж үрждэг далайн хав, оцон шувууд голдуу зэрлэг амьтад хооллох газар руугаа очиход саад учруулж болзошгүй” гэж Э.Мейерс хэлжээ.
Өмнөд Жоржиа болон Өмнөд Сэндвичийн арлуудын засгийн газрын Загас агнуур, байгаль орчны асуудал эрхэлсэн дарга Марк Белчиер пүрэв гарагт CNN телевизээр ярихдаа, мөсөн уулын хөвөх чиглэлийг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Өмнөд Жоржиагийн хувьд энэ нь түгээмэл үзэгдэл боловч бүс нутаг дахь тээвэрлэлт, загас агнуурын хөлөг онгоцнуудад асуудал үүсгэж болзошгүй ажээ. Эрдэмтдийн үзэж байгаар, мөсөн уул нь олборлодог түлшнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бус харин мөсөн тавцангийн байгалийн мөчлөгийн дагуу задарч магадгүй байна. Гэхдээ дэлхийн дулаарал нь Антарктидад өөрчлөлтийг бий болгож, дэлхийн далайн түвшин нэмэгдэхэд нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй юм.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41