Улсын нэгдүгээр төв эмнэлгийн орлогч захирлаар ажиллаж байхдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байсан Б.Түвшинтөр дипломат албанд томилогдож, БНХАУ-ын Хөх хотод дэд консулаар ажиллахаар болжээ.
Тодруулбал, түүнийг УНТЭ-ийн орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа хамаарал бүхий этгээдийн нэр дээр нэг, хамтран амьдрагчийнхаа нэр дээр нэг амины орон сууц, гурван орон сууц, өндөр үнэлгээ бүхий хоёр автомашин эзэмшиж байсан бөгөөд эдгээр хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос нь илт давсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байжээ.
Үүгээр ч зогсохгүй Б.Түвшинтөр нь УНТЭ-ийн ерөнхий захирал П.Анхтуяатай холбоотой авлигын хэрэгт хамсаатнаар холбогдоод байгаа юм. Тэрбээр тус эмнэлэгт Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал албан тушаал хашиж байхдаа “Үлэмж Эс Жи Жи Катеринг” ХХК-тай холбоотой тендер, гэрээ хэлцэл, нэмэлт болон түр гэрээ, төлбөр тооцоо, төрийн өмчийн талбай, тоног төхөөрөмж ашиглуулах асуудлуудаар шалгагдаж буй гэх мэдээлэл бий.
Дипломат алба бол төрийн итгэл, нэр хүндийг гадаадад төлөөлдөг онцгой хариуцлагатай алба. Гэтэл төрийн байгууллагад ажиллаж байхдаа хөрөнгө орлогын зөрүү, тендер, төрийн өмчийн ашиглалттай холбоотой асуудалд нэр холбогдсон хүнийг гадаадад төлөөлүүлэхээр томилж байгаа нь ямар шалгуур, ямар зарчимд нийцэж байна вэ?
Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь гэм буруутай гэсэн үг биш. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч буруутайд тооцож болохгүй. Гэхдээ энэ зарчим нь төрийн албан тушаалд томилохдоо ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, нэр хүнд, хариуцлагын шалгуур тавих шаардлагыг үгүйсгэх үндэслэл биш.
Төрийн алба хашиж байхдаа хөрөнгөжсөн гэх асуудалд нэр холбогдсон хүмүүсийг хариуцлага тооцохын оронд дипломат албан тушаалд томилдог жишиг тогтох ёсгүй. Консулын алба төрийн албан тушаалтнуудын хувьд хариуцлагаас холдох гарц, албан тушаалын шагнал байх учиргүй.
Тэгвэл Гадаад харилцааны яам Б.Түвшинтөрийг ямар шалгуураар дэд консулаар томилсон бэ? Түүний өмнөх албан тушаалтай холбоотой шалгалт, эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн үү? Томилгооны шийдвэрт ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлийн үнэлгээ хийсэн үү? Энэ асуултад холбогдох байгууллагууд хариулт өгөх ёстой
| Хөрөнгөжсөн гэх хэрэгт шалгагдаж байсан Б.Түвшинтөр дипломат албанд томилогджээ |
2026-11-13 12:52:50
2026-11-13 12:09:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-11-13 07:41:05
2026-11-13 16:20:13
2026-11-13 12:52:50
2026-11-13 12:09:38
2026-11-13 12:00:18
2026-11-13 09:44:13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-11-13 07:41:05
Улаанбаатарт 1 хэм дулаан, өдөртөө их цас орно
2026-11-13 07:39:34