Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн 151.5 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын эхний үе шатын төсөвт өртөг 61.8 тэрбум төгрөг бөгөөд 2027 онд санхүүжүүлэх дүн 10.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2027 оны улсын төсөвт тусгалаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар орон нутгийн иргэдийнхээ олон жил хүлээсэн уг чухал ажлыг бодит болгохын тулд санаачлан ажиллаж, төсвийн асуудлыг амжилттай шийдвэрлүүлсэн байна.
Тус авто зам нь Мөрөн хотоос Шинэ-Идэр, Жаргалант сумдыг холбон, цааш Завхан аймгийн Солонготын даваа хүртэл үргэлжлэх бөгөөд орон нутгийн иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, тээвэр логистикийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү зам ашиглалтад орсноор бүс нутгийн хөгжилд шинэ боломж нээгдэж, иргэдийн амьдрах орчин, ая тухтай зорчих нөхцөл улам сайжирна
| Жаргалант-Шинэ-Идэр- Мөрөн чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил ирэх онд эхэлнэ |
2026-11-13 16:20:13
2026-11-13 12:09:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-11-13 07:41:05
2026-11-13 16:20:13
2026-11-13 12:52:50
2026-11-13 12:09:38
2026-11-13 12:00:18
2026-11-13 09:44:13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-11-13 07:41:05
Улаанбаатарт 1 хэм дулаан, өдөртөө их цас орно
2026-11-13 07:39:34