Арваннэгдүгээр сарын 9-16-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарах төлөвтэй байна.
Улаанбаатар хотод ирэх долоо хоногт цас орохгүй. 9-11-нд өдөртөө 4-9 градус дулаан, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-15 градус, бусад хэсгээр 5-10 градус хүйтэн байна. Салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй.
Гэхдээ хугацааны дунд үеэс баруун, төв болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Тодруулбал, 11-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх бол 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Мөн 15-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх боловч 12-нд тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч болзошгүй.
Агаарын температурын хувьд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 10-15 градус дулаарч, бусад нутгаар 4-9 градус дулаан байх аж.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар
| Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 13:14:20
2026-11-09 14:05:59
2026-11-09 14:01:06
2026-11-09 13:49:58
2026-11-09 13:14:20
2026-11-09 11:57:35
2026-11-09 10:59:34
2026-11-09 10:35:46
2026-11-09 10:03:35
2026-11-09 09:45:21
Улаанбаатарт 3 хэм дулаан
2026-11-09 07:55:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-09 07:54:27