Ерөнхий боловсролын сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал өнөөдөр эхэлж байна.
Боловсролын яамны мэдээлснээр нэгдүгээр ангийн сурагчид "Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл" үзэж эхлэхээр болжээ. Энэ талаар Боловсролын сайд Ц.Энх-Амгалан "Энэхүү хичээл нь хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн хөгжлийг дэмжих, өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах зэрэг амьдралын суурь чадварыг төлөвшүүлэх зорилготой. Хөтөлбөр нь “Би”, “Бусад”, “Бид” гэсэн үндсэн гурван агуулгын хүрээнд хэрэгжих бөгөөд нийт зургаан хүрээ, 24 чадамжийг эзэмшүүлэх юм. Сурагчид сэтгэл хөдлөлөө таньж мэдэх, удирдах, өөртөө болон бусдад энэрэнгүй хандах, мэдрэмжээ зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, хамтран ажиллах, зөрчил маргааныг зөв шийдвэрлэх чадварт суралцана" гэжээ.
Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлийн хүрээнд “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг сэдвийг судална. Мөн хичээлийг хэрэгжүүлэх багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэн сургасан бөгөөд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” олгох юм. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулж, хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг сургууль, гэр бүл хамтран дэмжихээр төлөвлөжээ.
| Өнөөдрөөс нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл хөдлөлийн хичээл орно |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-09 14:05:59
2026-11-09 14:01:06
2026-11-09 13:49:58
2026-11-09 13:14:20
2026-11-09 11:57:35
2026-11-09 10:59:34
2026-11-09 10:35:46
2026-11-09 10:03:35
2026-11-09 09:45:21
Улаанбаатарт 3 хэм дулаан
2026-11-09 07:55:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-09 07:54:27