Маргааш бүх нийтээрээ амарна

Маргааш буюу 11-р сарын 10-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна.

Чингис хааны мэндэлсэн өдрийг 2012 оноос эхлэн албан ёсоор "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгосон байдаг. Тэгвэл маргааш буюу мягмар гарагт тус өдөр тохиож бүх нийтээрээ амарна.

Дашрамд дурдахад маргааш Монгол бөхийн өргөөнд "Чингис хаан" цомын төлөөх барилдаан болно. Энэ онд Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож буй юм.


Маргааш бүх нийтээрээ амарна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0