МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хууль ёсны эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хамтран ажиллаж буй байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц нар 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Уг арга хэмжээ нь Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хууль, эрх зүйн асуудалд хуулийн хүрээнд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрх, хэвлэлийн эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хувийн мэдээлэл болон оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахуйц чухал алхам боллоо.
Талууд:
• Хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх үзэл санааг олон нийтэд таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан нөлөөллийн ажил хэрэгжүүлэх;
• Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичигт санал өгөх, хамтарсан судалгаа хийх, сэтгүүлчийн эрх зүйн гарын авлага боловсруулах;
• Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулж байгаа иргэд, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж ажиллах;
• Хууль, эрх зүйн сэдэвт нийтлэл, ярилцлага, нэвтрүүлэг, подкаст, видео контент хамтран бэлтгэх;
• Сэтгүүлч, өмгөөлөгчдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлэг, мэргэжлийн уулзалт, эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах;
• Сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан хууль, эрх зүйн сургалт, семинар, хэлэлцүүлэг, форумыг хамтран зохион байгуулах;
• Талуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг харилцан солилцож, хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн дүрэм, үйлчлүүлэгчийн нууцлалын шаардлагад нийцүүлэн олон нийтэд үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл хүргэхэд дэмжлэг үзүүлэх;
• Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд хууль, эрх зүйн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
• Сэтгүүлчдийн хүний эрх, мэдээлэл авах эрх, хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн нууцлал, нэр төр, алдар хүнд, хувийн мэдээлэл болон оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын талаарх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх;
• Шаардлагатай тохиолдолд хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой асуудлаар төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
| Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа |
Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
2026-10-03 08:41:46
2026-10-02 11:43:30
Том өрөөндөө 2 охинтойгоо эхлүүлсэн бизнес 2 салбартай үйлдвэр болон өргөжжээ
2026-10-02 11:37:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-03 14:41:20
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-10-03 12:39:11
Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
2026-10-03 08:41:46
Иргэдээ бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдэд анхааруулав
2026-10-02 17:53:50
2026-10-02 12:04:04
2026-10-02 11:43:30
Том өрөөндөө 2 охинтойгоо эхлүүлсэн бизнес 2 салбартай үйлдвэр болон өргөжжээ
2026-10-02 11:37:39
Хэнтий аймгийн засаг дарга Д.Аюурбунь төсвийн мөнгөөр машиндаа ₮20 орчим сая төгрөгийн хуулга наалгаж үйлчилгээ авчээ
2026-10-02 10:46:18
“Зэсэн Богд Групп” хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд анхаарна
2026-10-02 10:21:51
ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
2026-10-02 10:01:03
2026-10-02 09:07:33
Оюутнууд Боловсролын зээлийн сангийн тэтгэлгийг яаралтай олгохыг шаардлаа
2026-10-02 09:00:06
Улаанбаатарт 10 хэм дулаан, үүлэрхэг байна
2026-10-02 07:17:02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-02 07:15:20