Засгийн газраас энэ сарын 10-наас эхлэн Замын-Үүд боомтод гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоохоор болсон билээ. Энэ хугацаанд тус боомтод ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж ажиллуулах юм. Цэргүүд хилийн “0” бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийх бөгөөд ингэснээр тээврийн үнийг бууруулна гэж үзэж байгаа юм. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гол зорилготой юм.
Улсын эдийн засаг, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар олгосон байдаг. Онцгой дэглэм тогтоосноор Засгийн газар тус бүс нутагт дараах эрхийг эдлэхээр болж байна. Үүнд:
Зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;
Ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;
Хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох,
Үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт,..... нь тусгай хяналт тогтоох;
Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох;
Тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;
Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;
Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээг өөрчлөх буюу цуцлуулах;
Улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх;
Хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваариалах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхээс сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх эрхтэй болох юм.
Тээврийг дотоодын цэрэгт хариуцуулснаар Замын-Үүдэд тээвэр хийдэг 7000 жолооч үндсэндээ ажилгүй болох учир дээрх шийдвэрийг эсэргүүцэж буй. Шийдвэр хэрэгжсэнээр үнийн өсөлтөд жолооч нарын оролцоо хэр байсан нь тодорхой болох юм.
| Онц байдал тогтоосон Замын-Үүдэд Засгийн газар ямар эрх эдлэх вэ |
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮835.8 тэрбумаар буурчээ
2025-12-16 14:56:45
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Монгол банк бодлогын хүүгээ өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ
2025-12-11 13:52:11
2025-12-16 16:52:51
Алдсан мөнгөө нөхөж олно гэж мөрийтэй тоглосоор ₮150 саяар хохирчээ
2025-12-16 16:35:25
2025-12-16 16:17:41
Улаанбаатараас Хөвсгөл нуур руу автобус шууд явж эхэллээ
2025-12-16 15:50:20
"О.Осоржамааг чандарлах зөвшөөрлийг цагдаагаас олгоогүй тул хөрсөнд оршооно"
2025-12-16 15:29:40
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮835.8 тэрбумаар буурчээ
2025-12-16 14:56:45
Нийслэлийн таван байршилд давхар гүүрэн гарц барихаар зургийг баталлаа
2025-12-16 13:22:27
2025-12-16 12:05:41
2025-12-16 11:56:37
"Архигүй шинэ жил" арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1061 алба хаагч ажиллаж байна
2025-12-16 11:26:23
1-р хороолол, МҮОНРТ, 5 буудал, 100 айл, Бөхийн өргөө агаар бага бохирдолтой байна
2025-12-16 11:19:10
2025-12-16 11:17:57
БНХАУ-Японы дипломат хямрал хурцдаж байна
2025-12-16 10:38:13
21 элчин сайдыг эгүүлэн татаж, шинээр томиллоо
2025-12-16 10:33:57
Ойрын гурав хоногт хүйтний эрч сулавтар байна
2025-12-16 10:26:47
2025-12-16 10:16:41
2025-12-16 09:52:40
Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг ганзага дүүрэн медальтай ирлээ
2025-12-16 09:32:49
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүл "Боолчлогч" нэвтрүүлгийн талаар мэдэгдэл гаргалаа
2025-12-16 09:23:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-12-16 07:59:11
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна
2025-12-16 07:57:36
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02