Дайны шалтгаан эд баялаг, газар нутаг байсан бол одоо ус болж хувирчээ. Уснаас болж халуун цэг болж хувирч болзошгүй газар дэлхийн газрын зураг дээр хэд, хэд бий болж, нөхцөл байдал өдрөөс өдөрт хурцдаж буй. Эрдэмтэд судалгаа хийгээд Нил, Ганга, Тигр-Евфрат, Инд, Колорадо гэсэн таван том голын хөндийд суурьшсан улсуудын дунд зөрчил үүсэх хамгийн өндөр магадлалтай хэмээн тооцоолсон байдаг. Жулиан Ассанжийн Wikileaks цахим хуудаст Нил мөрний хөндийд оршдог Египет, Марокко, Судан зэрэг улсууд усны хомсдлоос болж хоорондоо дайтахад бэлэн болоод байгаа гэсэн мэдээлэл баримттайгаар тавигдаж байв.
Судан улс усан сан барихад Египетийн хорлон сүйтгэгчид дэлбэлж орхидог, Египетийн усан сангийн даланг Судан, Аль Каидатай нийлээд дэлбэлдэг байдал дайн хийхэд хүртэл ойртсон болохыг сайтад дэлгэн тавьсан байсан. Үнэхээр хүн төрөлхтөн уснаас болж дайтахад бэлэн болоод байна. Гэтэл дэлхийн цэвэр усны том ундаргад тооцогддог Шар, Нил зэрэг томоохон гол мөрөн далайд цутгаж чадахгүйд хүрсэн түгшүүрт мэдээ чих дэлсэх боллоо.
Усны гачаалд хүргэж байгаа өөр нэг асуудал бол бохирдолт юм. Эх газрын цэнгэг усны бараг тал хувь нь ямар нэг хэмжээгээр бохирдсон байна. Дэлхий дээр өдөрт 10-20 мянган хүүхэд устай холбоотой янз бүрийн өвчний улмаас нас барж байна. Хойд Хятадын гүний усны түвшин дөрвөн метрээр доошилсон нь бидний хувьд түгшүүрт мэдээ юм. Гүний усан сангийн хил хязгаар улс орнуудын газар нутгийн зааг хэмжээстэй давхацдаггүй аж. Дэлхийн улс орнууд ус хомсдож байгаагийн үндсэн шалтгаан болох хүлэмжийн хийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Ус хэмнэх шийдлээрээ тэргүүлдэгчдийн нэг болох Израиль улс энэ чиглэлийн судалгаагаараа мөн л толгой цохиж байгаа юм.

Израиль улсын усны нөөц гүний усны гурван үндсэн савд тулгуурладаг бөгөөд бүгдийг нь хөрш орнуудтайгаа хувааж хүртдэг байна. Эдгээр савын усны нөөц эрс багасахын хэрээр давс болон бусад эрдэсийн агууламж ихэсч, ундны усны чанарыг доройтуулсан юм. Иймээс Израилийн усны чанарын стандарт АНУ болон баруун Европынхоос доошлоход хүрсэн байна.
Цөлийг ургамалжуулах чиглэлээр судалгаа туршилт явуулж байсан Израиль Италийн эрдэмтдийн хамтарсан баг цөлд ургадаг тамарикс хэмээх ургамлын хуурайшилд тэсвэртэй шинэ сортыг гаргаж авчээ. Эдгээр моддын туршилтын талбай Аравийн үржил шимгүй хөрс бүхий Израилийн нутгуудад таран байрласан бөгөөд нэгэн зэрэг явагдсан байна. Галил нуур, Үхлийн тэнгис орчмын хамгийн үржил шимгүй элсэрхэг хөрсөнд тамариксын 150 сортыг тарьсан байна. Дараа нь моднуудаа хамгийн чанар муутай давстай усаар услах зэргээр туршсаны эцэст тэсвэртэй сортуудыг нь тогтоожээ. Уг мод нь өөртөө их хэмжээний давс агуулж байсан ч ургах чадвартай юм байна. Элсэнд ургадаг тэсвэртэй энэ ургамлыг улам тэсвэртэй болгох, цөлжиж буй бүс нутгуудад тарих ажил зогсолтгүй үргэлжлэн явагдах гэнэ. Уг мод нь зөвхөн хөрсний усыг бариад зогсохгүй эдийн засгийн ач холбогдолтой аж. Угаас суусан газраасаа шороо атгаж босдог израильчууд энэ талыг нь ч бодолцжээ. Төслийн багийн эрдэмтэн Амрам Эшель “Үр ашиггүй байсан газрыг ашигласнаар эдийн засгийн асар өргөн боломж нээгдэнэ. Эдгээр моддоос өндөр чанартай био түлш гаргаж авах бололцоо бий. Хэрвээ бид цөлөө ийм болгож чадах юм бол дараагийн ээлжинд магадгүй, Сахарыг ийм болгохоор оролдох ч юм билүү” хэмээн өгүүлжээ.
| Аравийн үржил шимгүй хөрсөнд цэцэглэсэн цөлжилтөд тэсвэртэй мод |
ЭРҮҮЛ ОЙГООС “ТЭРБУМ МОД” ЭХЭЛНЭ
2022-04-13 13:44:39
Ойрын өдрүүдэд баруун аймгуудаар хүйтний эрч чангарч, бусад бүсэд хэвийн байна
2025-12-09 09:21:34
2025-12-09 09:14:52
Эрхтэн солиулах жагсаалтад 1000 иргэн байгаа ч энэ онд тархины үхэлтэй донор илрээгүй
2025-12-09 09:01:08
2025-12-09 09:00:00
Шатахуун түгээлтийг хэвийн болгохгүй бол БЭТ томилж, тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхаарууллаа
2025-12-09 08:51:31
Монголын говиос олдсон 29 багц үлэг гүрвэлийн олдворыг Франц улс үнэ төлбөргүй "буцааж" өглөө
2025-12-09 08:43:39
2025-12-09 08:05:00
2025-12-09 08:00:00
Хилийн хурцадмал байдал дахин ширүүсч Тайланд улс Камбож руу агаараас цохилт өглөө
2025-12-08 17:29:33
Гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийг 11-11 дугаараар авч, өдөрт нь Ерөнхий сайдад танилцуулна
2025-12-08 16:06:55
Трамп “Netflix” компани “Warner Bros”-ийг худалдаж авах нь асуудал дагуулж болох талаар мэдэгдлээ
2025-12-08 15:27:15
Мөрийтэй тоглоомын 20 сайтыг хаалаа
2025-12-08 15:12:59
Метро 2030 онд ашиглалтад орж, хамгийн хол зорчиход 2000 төгрөг төлнө
2025-12-08 15:02:25
2025-12-08 14:57:18
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын захирлыг шинэ жилдээ хандив авахгүй байхыг анхаарууллаа
2025-12-08 14:38:54
2025-12-08 13:34:42
"Барилга барихад авдаг зөвшөөрлийг цөөлнө"
2025-12-08 13:27:50
Ж.Чинбүрэн: Нийслэлд томуугийн өвчлөл буурч байна
2025-12-08 13:08:16
2025-12-08 12:58:05
Оны сүүлчийн өдөр дулаарч, 13 хэм хүйтэн байна
2025-12-08 12:50:51
6 мянган төгрөгийн үнэтэй өндгөн шоколадны тоглоом 185-617 мянган төгрөгийн үнэд хүрлээ
2025-12-08 10:53:46
2025-12-08 10:04:10
Их Британид Хааны Тэнгисийн цэргийн хүчин Оросын аюул заналхийллийг эсэргүүцэх Атлантын шинэ стратегийг танилцууллаа
2025-12-08 09:53:11
2025-12-08 09:47:01
2025-12-08 09:33:57
Огт аваагүй хүүхдийн тэтгэмжийг нөхөн олгуулна
2025-12-08 09:29:38
ОХУ-аас оруулж ирсэн автомашиныг татвараас зайлсхийлгэсэн байцаагч нарт ял оноолоо
2025-12-08 08:30:00
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна
2025-12-08 08:12:07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна
2025-12-08 08:10:26