Сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан Их Британийн Virgin Galactic компани өчигдөр анхны төлбөртэй зорчигчдоо амжилттай нисгэжээ.
Дэлхийн агаар мандлын захад буюу далайн түвшнээс 85 км-ийн өндөрт хүрч, жингүйдлийг цөөн хэдэн минутын хугацаанд мэдэрч, дэлхийн бөмбөрцөг хэлбэрийг хөлгийн цонхоор харах энэ аяллын эхний зорчигч нь Италийн гурван иргэн болсон байна.
АНУ болон НАСА-гийн стандартаар энэ өндрөөс сансрын уудам эхэлдэг гэж үздэг. Харин олон улсад 100 км-ээс эхэлдэг гэж үздэг байна.
Италийн агаарын зэвсэгт хүчний офицерууд болох Уолтер Вилладей, Ангело Ладолфи, Италийн Үндэсний Шинжлэх Ухааны Зөвлөлийн гишүүн Панталеоне Карлуччи нартай хамт Vigin Galactic компанийн Колин Беннет нисжээ
Хоёр жил орчмын өмнө Virgin Galactic компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Ричард Брэнсон өөрөө туршилтын нислэгт оролцож байв.
Зорчигчдыг сансарт нисгэх үйл явц хоёр үе шаттай хэрэгжжээ.
Эхлээд АНУ-ын Нью Мексико мужийн нисэх буудлаас тээвэрлэгч онгоц хөөрсөн юм.
Тодорхой өндөрт хүрсний дараа уг тээвэрлэгч онгоцноос тийрэлтэт хөдөлгүүртэй VSS Unity гэх өөр нэг онгоц салж, дууны хурдаар цааш нисэж, зорчигчдоо сансрын уудмын захад хүргэсэн байна.
Тээвэрлэгч болон VSS Unity онгоцнуудыг тус бүр хоёр нисгэгч жолооджээ.
Аялал дуусахад VSS Unity дэлхийд буцаж газардсан байна.
Galactic 01 аяллын багийн гишүүд нислэгийнхээ үеэр 13 төрлийн туршилт гүйцэтгэсэн гэнэ. Бас тэдний өмсгөлд олон тооны мэдрэгч, хэмжигч багажууд суурилуулсан байжээ.
2004 онд байгуулагдсан цагаасаа хойш Virgin Galactic компани нийт 800 орчим тасалбар борлуулсан гэдэг. Эхний 600 тасалбар нь $200,000-$250,000 хооронд үнээр зарагдсан бол сүүлийн 200 нь $450,000-аар зарагджээ.
Galactic 02 буюу дараагийн аяллыг энэ оны наймдугаар сард товлосон байна.
Сансрын аялал жуулчлалын нэн шинэ салбарт Virgin Galactic-аас гадна Амазоны тэрбумтан Жэф Безосын байгуулсан Blue Origin, Теслагийн тэрбумтан Илон Маскийн байгуулсан SpaceX компаниуд өрсөлдөж байгаа.
Blue Origin компани хэдийнээ 32 хүнийг сансрын уудамд аялуулаад байна. Тус компани Virgin Galactic-тай адил агаар мандлын зах хүртэл аялдаг. Харин SpaceX компани жуулчдыг илүү хол буюу дэлхийн тойрог замд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Тиймээс тус компанийн аяллын тасалбар олон сая ам.долларын үнэ хүрэх ажээ.
Эх сурвалж: AFP
| Сансрын аяллын Virgin Galactic компани анхны төлбөртэй зорчигчдоо нисгэлээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03