Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол 2025 оны хоёрдугаар сарын 03-нд эхэлсэн. Харин өнөөдөр хоёр дахь өдрөө
"Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” талаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар,
“Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсох хөтөлбөртэй эхэллээ.
Эндээс онцлоход хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага хэлэлцүүлгийн хүрээнд нийт 147 зөрчил бүртгэгдсэн бөгөөд дараах зөрчлүүдийг түүвэрлэн танилцууллаа. Тодруулбал,
Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн сэдэвт гүйцэтгэлийн аудитаар ЗТХЯ-нд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дутуу байхад олгосон 3 тэрбум төгрөгийн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй
Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар 2023 онд гадаад сургалт зохион байгуулж 106 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан.
Цэвэр агаар төслөөс 2021 онд олгосон 135,5 сая төгрөгийн цахилгаан халаагуурын эргэн төлөлт 159 айл нүүсэн, төлбөрийн чадваргүй гэх шалтгаанаар төлөгдөөгүй. Энэ нь Дэлхийн банкнаас авсан зээлийн хөрөнгө бөгөөд улсын өрд бичигдэж улсын төсвөөс төлөгдөнө.
БОАЖ-ын сайдын 2019 оны тушаалаар халаалтын зуухны үнс тоосонцрыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг Хятадын 4 хуулийн этгээдээс шууд худалдан авахаар гэрээлсэн 12 тэрбум төгрөгийн гэрээ байна. Үүнд Үндэсний аудитын газраас албан шаардлага хүргүүлсэн ч хэрэгжүүлэхгүй байсан тул УПЕГ-т шилжүүлжээ. Дээрх төхөөрөмж нь манай улсад мөрдөгддөг стандарт байхгүй, үнийн судалгаа хийгээгүй байна.
БОАЖ-ын сайдын 2018 оны тушаалаар Ховд аймгийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын төлөвлөгөө ирүүлээгүй байхад 800 сая төгрөг шилжүүлсэн. Мөн агаарын бохидолтой холбоогүй, айлуудын хашааны хаалгыг сайжруулж, жигдрүүлэх зураг төслийн ажилд 116 сая төгрөг зарцуулжээ.
НЗДТГ-ын захирамжаар Цэвэр агаартай хот аяныг зохин байгуулах хөтөлбөрийн зардалд 210 сая төгрөгийн зарцуулаагүй үлдэгдлийг Соёл урлагийн газарт шилжүүлж хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар гэр хорооллын өрхийн сайжруулсан түлшийг нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх ажилд 35 иргэн, ААН-тэй түрээсийн гэрээ шууд зохион байгуулж төлбөрт 1,4 тэрбум төгрөг төлжээ.
Нийслэлд 5 байршилд нүүрсний агуулах барих төсөл арга хэмжээнд НЗДТГ-аас таван компанитай нийт 3,7 тэрбум төгрөгийн гэрээг шууд байгуулсан. Уг үйл ажиллагааны үндэслэл нь Тагнуулын ерөнхий газрын албан бичигт дурдсанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид хамааралтай гэх агуулгатай байна.
| Сайжруулсан түлш нөөцлөхөөр 35 иргэн, ААН-д түрээс гэж ₮1,4 тэрбумыг төлжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31