Netflix Physical asia шоуны хоёрдугаар улирлыг хийхээ албан ёсоор зарлалаа

Netflix компани Physical Asia шоуны 2-р улирлыг Physical: Asia Season 2 - Unbroken нэртэйгээр хийхээ албан ёсоор зарлалаа. Энэхүү шинэ улирал нь 2027 онд үзэгчдийн хүртээл болох бөгөөд найруулагч Jang Ho-gi дахин ажиллахаар болжээ.

Найруулагч Jang Ho-gi-гийн мэдээлснээр тэмцээний талбайн загварыг цоо шинээр бүтээж, багийн ажиллагаа, стратеги шаардсан илүү хүнд сорилтуудыг бэлтгэж байгаа аж.

Netflix-ийн контент хариуцсан захирал Кихван Ю өмнөх улирлаас илүү хүчирхэг улс орнууд болон шилдэг тамирчид оролцож, өрсөлдөөн улам ширүүн болно гэдгийг онцолсон байна. Шоуны 2-р улирал 2027 онд Netflix платформоор дэлхий даяар цацагдана.

Одоогоор 2-р улиралд аль улсууд, ямар тамирчид оролцохыг хараахан зарлаагүй байгаа ч 1-р улирал Дэлхий даяар өндөр амжилт үзүүлсэн билээ. Монгол, Өмнөд Солонгос, Япон, Филиппин, Тайланд, Индонез, Австрали, Турк гэсэн 8 улсын нийт 48 тамирчин өрсөлдсөнөөс эцсийн шатанд Монгол улс дэд байр эзэлсэн бол Өмнөд Солонгосын баг ялалт байгуулсан билээ.


Netflix Physical asia шоуны хоёрдугаар улирлыг хийхээ албан ёсоор зарлалаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0