АНУ-ын тоглоом үйлдвэрлэгч Mattel компани аутизмын спектртэй хүмүүсийг төлөөлсөн анхны Barbie хүүхэлдэйг албан ёсоор танилцуулжээ. Уг хүүхэлдэй нь тус компанийн Fashionistas цувралын нэг хэсэг бөгөөд илүү хүртээмжтэй, олон янз байдлыг хүндэтгэсэн тоглоомын орчныг бүрдүүлэх зорилготойгоор бүтээгдсэн байна.
Mattel уг хүүхэлдэйг хөгжүүлэхдээ Autistic Self Advocacy Network (ASAN) буюу аутизмтай хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллагатай 18 сарын турш хамтран ажилласан бөгөөд аутизмтай хүмүүсийн өдөр тутмын онцлог, мэдрэхүйн хэрэгцээг бодитоор тусгахыг зорьжээ.

Шинэ Barbie нь нүдний харцны онцлог, гарын уян хөдөлгөөн, мөн мэдрэхүйн ачааллыг багасгахад чиглэсэн дуу дарах чихэвч, fidget spinner, харилцааны таблет зэрэг дагалдах хэрэгслүүдтэйгээр худалдаанд гарч байна. Эдгээр нь аутизмтай хүүхдүүдийн тоглох орчныг илүү ойлгомжтой, аюулгүй болгох зорилготой гэж үйлдвэрлэгч тал тайлбарласан байна.
Анхны аутизмтай Barbie хүүхэлдэйг өнгөрсөн даваа гарагаас АНУ болон олон улсын зах зээлд худалдаалж эхэлсэн бөгөөд уг шийдвэрийг олон нийтийн байгууллагууд эерэгээр хүлээн авч байна.
| Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18