Солонгосын цагдаагийн байгууллага алдарт дуучин PSY-г хяналттай эмийн жорыг зохих журмаар авахгүй байсан байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж байна.
Тодруулбал, Энэ сарын 4-нд Сеул хотын Содэмуны цагдаагийн газраас түүний агентлаг P Nation болон дуучны хувийн тээврийн хэрэгслийг албадан нэгжиж, жорын мэдээлэл болон эмчилгээтэй холбоотой баримтуудыг хураан авчээ. PSY нь сэтгэл түгшилт намдаах болон нойрны эмүүдийг өөрөө эмчид биечлэн үзүүлэлгүйгээр гуравдагч этгээдээр дамжуулан жорлуулсан байж болзошгүй гэж үзэж буй юм. Ийм төрлийн эмийг Солонгосын хууль тогтоомжийн дагуу зөвхөн эмчтэй нүүр тулсан үзлэгийн дараа олгодог бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд Эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийн зөрчилд хамаардаг.
PSY-гийн агентлаг уг үйлдэл нь санаатай бус, ажил хэргийн ачаалал болон цагийн нөхцөлөөс үүдсэн хайхрамжгүй байдал байж болохыг мэдэгдээд мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллаж буйгаа илэрхийлжээ. Харин цагдаагийн газар жор бичсэн эмч болон холбогдох ажилтнуудыг давхар шалгаж байгаа бөгөөд дуучинд албан ёсоор ял тулгаагүй, хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна.
| PSY-г сэжигтнээр татсан мөрдөн байцаалт үргэлжилж байна |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18