Netflix-ийн шинэ реалити шоу Physical: Asia-гийн анхны улирал өчигдөр дууссан. Тус шоунд Ази, Номхон далайн бүс нутгаас цугларсан хүчирхэг тамирчдыг оролцуулж, баг бүр 700,000 гаруй долларыг эх орондоо авчрахын төлөө өрсөлдсөн.
Австрали, Япон, Монгол, Өмнөд Солонгос багууд шөвгийн дөрөвт үлдэж Австрали, дараа нь Япон тэмцээнээс хасагдсан.
Төгсгөлд нь Монгол, Өмнөд Солонгосын багууд хоорондоо таарч тоглолоо. Гэвч зочин баг түрүүлсэн явдал үзэгчдийн хардалтыг ихээхэн төрүүлж байна.
4 эрэгтэйн дамжилж зөөсөн 180кг гуалинг 2 солонгос эмэгтэй зөөж, Япончуудын янз бүрээр үзээд татаж чадаагүй хаалга өргөх олсыг торохгүй татаж байсан, татаж зогссон баганын бэхэлгээ нь тайлагдаагүй байсан уу зэргээр цахим орчинд ихээхэн маргаан гарсан. Энэ талаар мэдээ сэлт ч багагүй үзэгдэж байна.
Сүүлийн ангийн талаар хамгийн их харагдсан сэтгэгдэл “Korea won the game, but Mongolia captured the hearts of everyone watching” буюу “Солонгосчууд шоунд ялж харин Монголчууд үзэгчдийн зүрх сэтгэлийг булаалаа” гэх үг байсан. Түүнчлэн зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэхэд мөнгөөр зодож, улсаа сурталчлахад гадаадын компаниудын үнэтэй консалтинг хэрэггүй Монгол хүн Монголоороо байхад л болно гэдгийг ч харууллаа.
| Үзэгчдийн хувьд Монголчууд, шоуны хувьд Солонгосчууд яллаа |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18