“Physical Asia” олон улсын супер шоуны финалын анхаарал татсан дугаар өчигдөр /2025.11.18/ үзэгчдэд хүрч, тивийн шилдэг багуудын өрсөлдөөн өндөрлөлөө. Энэхүү шоу бол Netflix-ийн бүтээсэн, тэсвэр тэвчээр, хүч тамир, тактик, багийн ажиллагааг сорьдог хамгийн өрсөлдөөнтэй бодит тэмцээнүүдийн нэг. Энэ удаагийн улиралд Ази тивийн 8 орны шилдэг тамирчид оролцож, олон сарын турш үргэлжилсэн сорилтуудын эцэст аваргуудаа тодруулсан юм.
Монгол Улсын баг финалд хүчтэй өрсөлдөөн үзүүлж, хоёрдугаар байрыг эзэлснээр олон улсын тайзнаа дахин том амжилт үзүүллээ. Харин нийт оноогоор БНСУ-ын баг түрүүлж аварга болов. Энэ улиралд Монголын багийг улсын арслан Б.Орхонбаяр ахлан удирдсан нь багийн хүч, хариуцлага, эв нэгдлийг илтгэх нэгэн томоохон үзүүлэлт байлаа.
Тэрбээр шоуны үеийн бэлтгэл, сонгон шалгаруулалт, багийн ажиллагааны талаар ийнхүү ярив.
“Энэ шоунд оролцох санал анх 2023 онд ирсэн. Манай багш Өсөх-Ирээдүйд “Physical 100”-ийн Монгол хувилбар дээр хамтарч ажиллана, бид Б.Орхонбаярыг сонирхож байна” гэж холбогдсон байсан. Тухайн үед би “Алдар” спорт хороонд бэлтгэлтэй байсан учир тэндээ уулзалтаа хийж байлаа. Үүнээс жил гаруйн дараа, 2024 оны наадам өнгөрсөн намар албан ёсны шалгаруулалт эхэлж, Netflix-ийн баг Монголд ирснээр дараагийн ярилцлагууд үргэлжилсэн.
Ийм том төслийн урилгыг хүлээн авахдаа Монголынхоо нэр, үндэсний бөхийн уламжлалаа дэлхийд таниулъя гэж бодсон. Тусгай бэлтгэл хийж амжаагүй ч өдөр тутмынхаа жигд чанартай бэлтгэл маань том давуу тал болсон. Багаараа оролцох ухамсар байсан учраас багийн ажиллагаа түлхүү шаардсан даалгаврууд ирнэ гэж дотроо төсөөлж байлаа.
Даалгавар бүрийг урьдчилж мэдэх боломжгүй учир богино хугацаанд шийдвэр гаргах, тактик боловсруулах шаардлагатай байсан. Ахлагчийн хувьд илүү хариуцлага үүрэх үе олон. Ялангуяа Турк, Японтой өрсөлдсөн шатан дээр хожигдвол шууд хасагдах нөхцөлтэй байсан тул бүх хүчээ дайчилсан.
Манай багийн давуу тал нь зөвхөн биеийн хүч биш, харин нүүдэлчдийн уламжлал шиг богино хугацаанд ухаалгаар шийдэх чадвар, хоорондын итгэл, нэгдэл байсан гэж боддог. Тэсвэр тэвчээр шалгасан даалгавар бүхэн дээр бид илүү байж чадсан. Дэлхийн түвшний өрсөлдөгчдөөс дутах зүйлгүй гэдгээ хангалттай мэдэрсэн.
Тэмцээний талбайд 500 орчим зураглаач, камер зогсож байсан. Зарим үед үнэхээр шантрах мэдрэмж төрөх ч камер л харагдахаар ард маань Монголын ард түмэн байгаа мэт мэдрэгдэж, цааш урагшлах урам болдог байлаа. Мөн жүдоч Адъяагийн хүч тамир, тэсвэр маань багийнханд том дэм болсон. Эмэгтэй тамирчин маань ингэж хүчин чармайлт гаргаж байхад өөрөө дутна гэж бодох аргагүй.
Эцэст нь оролцсон бүх тамирчидтайгаа сайхан нөхөрлөж, үнэтэй дурсамж, сургамжтай туршлага хуримтлуулсан гэж Б.Орхонбаяр онцоллоо.
| Б.Орхонбаяр: Нүүдэлчдийн ухаан, багийн итгэлцэл бидний гол давуу тал болсон |
2026-02-06 11:51:59
2026-02-06 10:01:08
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
2026-02-06 14:39:19
Чойжоо “Чамд үлдээе” дуугаа битгий хит болоосой гэж “залбирч” байсан гэв
2026-02-06 14:19:55
2026-02-06 14:11:19
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит тэмцээнд 20 орны 1000 тамирчин оролцоно
2026-02-06 13:22:59
Ирэх намрын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх санал хүргэлээ
2026-02-06 12:38:19
2026-02-06 12:37:17
"Агнистын гэгээ" -гийн П.Бадрал цахим сүм ажиллуулна
2026-02-06 12:35:05
Автобусууд бүрэн камержиж, иргэд хаясан утас, нөөтбүүк зэргээ саадгүй олдог боллоо
2026-02-06 12:29:00
Монголд хуванцараар тоосго үйлдвэрлэж, кабелийн хамгаалалтад туршлаа
2026-02-06 12:22:10
Баруун салаанд 16.9 мянган метр куб хөв цөөрөм байгуулна
2026-02-06 12:13:02
Ням гарагаас хүйтний эрч суларна
2026-02-06 11:52:46
2026-02-06 11:51:59
Дотооддоо эмчлэх боломжгүй өвчнийг БНХАУ-тай хамтран анагаана
2026-02-06 11:49:21
2026-02-06 11:21:35
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ
2026-02-06 10:34:53
Их цэвэрлэгээний үеэр хогийн машинууд уртасгасан цагаар ажиллана
2026-02-06 10:11:42
Зээлдэгч нас барахад хамтран амьдрагчаас нь зээлийг нэхэмжлээд ялагджээ
2026-02-06 10:06:37
2026-02-06 10:01:08
2026-02-06 09:46:54
2026-02-06 09:39:50
Гэмтнийг шийтгэх,хийморийн дарцаг хатгахад сайн өдөр
2026-02-06 08:09:15
Сүхбаатар аймгаар явж мал хулгайлдаг бүлэг этгээд баригдлаа
2026-02-05 17:38:44
Б.Энхбаяр хууль сахиулагчид ажилдаа хоёргүй сэтгэлээр хандах цаг болсон
2026-02-05 17:15:36
Гарал үүслийн гэрчилгээ цахимжлаа
2026-02-05 16:34:06
2026-02-05 15:29:14
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
"Түлш дууссан" гээд зорчигчдоо буулгасан автобусны жолоочид арга хэмжээ авлаа
2026-02-05 14:52:58
Хорих ангид номын санч хийж буй Т.Аюурсайхан энэ сард суллагдана
2026-02-05 14:24:36
2026-02-05 14:23:25
2026-02-05 13:26:31
2026-02-05 12:53:24
Өчигдөр "Газар зарна" гэх зараар ₮15 саяыг залилуулжээ
2026-02-05 10:27:01
О.Сийлэгмааг буруу мэдээлэл тараасан хэмээн БЗС мэдэгдэл гаргалаа
2026-02-05 10:04:45
Улсын аварга малчны шагнал эцэг мал, старлинг, зөөврийн хашаа зэргээр сонголттой болжээ
2026-02-05 09:56:39
2026-02-05 09:48:41
2026-02-05 09:25:50
2026-02-05 09:20:19
2026-02-05 09:07:00
Хандив өргөх, хишиг даллага дуудуулахад сайн өдөр
2026-02-05 07:56:34