Азийн найман улсын (Монгол, Өмнөд Солонгос, Япон, Австрали, Тайланд, Филиппин, Турк, Индонез) багуудын дунд өрнөсөн Physical: Asia реалити шоуны ялагч багийг өнөөдөр, 2025 оны 11-р сарын 18-нд албан ёсоор зарлах гэж байна. Шоуны финалын бүлгүүд буюу 10-12 дугаар анги яг энэ өдөр цацагдах бөгөөд финалд шилдэг дөрвөн багийн хооронд ширүүн өрсөлдөөн явагдана.
Шилдэг дөрөвт Монгол, Өмнөд Солонгос, Япон, Австралийн багууд үлдсэн бөгөөд нийт 1 тэрбум воны шагналын сантай тулалдааны төлөө тэмцэлдэх юм. Шүүгч, продюсер Чан Хо Ги “Ялагчдын хувьд шагналын мөнгөнөөс гадна эх орныхоо нэр хүнд, бахархал чухал” гэж онцолсон байна.
Монголын баг анх удаа ийм хэмжээний олон улсын шоу тэмцээнд оролцож, шилдэг дөрөвт үлдсэн нь ард түмэнд ихээхэн бахархал, хүлээлт үүсгээд байгаа юм. Өнөөдрийн финалын ялагч багийн нэрийг мэдсэний дараа тэдэнд зориулсан шагнал гардуулах ёслол зохион байгуулагдах бөгөөд үзэгчдэд олон улсын хэмжээний тэмцээний оргил мөчийг үзүүлэхээр төлөвлөжээ.
“Physical Asia” нийт 12 ангитай.
11-р сарын 4-нд 5,6-р ангиуд
11-р сарын 11-нд 7-9-р ангиуд
11-р сарын 18-нд 10-12-р ангиуд гарах юм.
| "Physical Asia" шоуны ялагч баг өнөөдөр тодорно |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18