"Туулын урсгал шөнөдөө сайхан", "Миний нутгийн бараа”, “Дуу минь, дуу минь”, “Есөн эрдэнийн орон”, “Бодлын цагаан хун”, “Намуун үдэш”, “Нутгийн хөөрхөн бүсгүй”, “Би хаана төрөө вэ”, “Дуу шиг сайхан бүсгүй”, “Цэцэгт цэнхэр алчуур”, “Нүд хөмсгийг чинь харъя” гээд монголчуудын аманд аялагдаж нас насныханд дурсамж хайрласан олон сайхан аялгууны эзэн Дашдаваагийн Баттөмөр.
Өдгөө 82 настай эрхэм хөгжмийн зохиолчийг Ардын жүжигчин цол, тэмдгээр шагнуулахаар мэргэжил нэгт нөхөд, урлагийнхан нийгмийн сүлжээнд уриалга үүсгээд байна. Тодруулбал, "11 дүгээр сарын 26-ны өдөр Улс тунхагласны баяр, түүнээс сарын хойно 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улс Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр тохионо. Энэхүү түүхэн өдрүүдээр Монгол төрийн тэргүүн уламжлал ёсоор зарлиг буулгаж гавьяа зүтгэлтэй олон эрхмүүдэд шагналын хур буулгах нь гарцаагүй. Тэдгээр азтай одтой эрхмүүдийн дунд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, зартай хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, эгшиг аялгууг нь зохиосон дуу бүр нь Ард түмний хит болж ардын дуу мэт түгэн дэлгэрсэн сод авьяастан Дашдаваагийн Баттөмөр багтаасай хэмээн эрхэм Ерөнхийлөгч Танд үг дайв. Энэ бол зөвхөн миний бус урлагт хайртай, хөгжимд шүтлэгтэй, дуунд дуртай монгол хүн бүрийн чин хүсэл гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Зохиолын дууны мастер, төгөлдөр хуурынх нь товчлуураас асгарсан аялгуу бүхэн нь малчны хот, үйлдвэрийн цех, сумын соёлын төв, урлагийн эрдмийн театруудад хаа л бол хаана эгшиглэж байдаг Ард түмний хайртай хөгжмийн зохиолчид “Ардын” цол хайрлаж, монгол түмнээ баярлуулна уу, эрхэм Ерөнхийлөгч өө" гэв.
| "Туулын урсгал шөнөдөө сайхан"-ы Д.Баттөмөрт Ардын жүжигчин цол хайрлаач хэмээн "гуйв" |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02