Азийн хүчтэнүүдийн тулаан эхэллээ. Netflix-ийн шинэ реалити шоу “Physical: Asia” дэлхийн үзэгчдийг аль хэдийнэ байлдан дагуулж байна. Хүч чадал, сэтгэлийн тэвчээр, хамтын ажиллагааг сорьсон энэ шоуны анхны дугаараас л Монголын баг олон улсын анхаарлын төвд оржээ. Үзэгчид Монголын төлөөллийг “хүчирхэг, эвтэй, үнэхээр сэтгэл шингээж өрсөлдөгчид” хэмээн үнэлж, зарим нь бүр “тэд ялалт авах байсан, хэрвээ бусад баг нийлж шахаагүй бол” хэмээн дэмжсэн байна. Харин зарим гадаад хэвлэл ч Монголын оролцогчдыг “Чингисийн удам” хэмээн бахархалтайгаар дүрсэлжээ.
The Guardian сонинд “Монголын оролцогчид дэлгэцэн дээр гарах бүрт бүргэдийн дуу авиа гарч, тэд Чингис хааны удам гэдгээ бахархалтайгаар онцолдог” хэмээн тэмдэглэсэн байна. Энэ нь гадаад үзэгчдийн анхаарлыг татаж, Монголын багийн ялгарах хэв шинжийг тодотгожээ.
Харин Reddit-ийн форумд үзэгчид Монголын багийн тухайд “Бусад орнууд нийлж Монголыг шахаж байна”, “Хэрвээ тэднийг эсрэгээрээ биш, шударгаар өрсөлдсөн бол Монгол ялж болох байсан” гэх мэт сэтгэгдэл бичсэн байна.
Мөн The National News сонинд нийтэлснээр тус шоу нийт найман улсын (БНСУ, Япон, Тайланд, Филиппин, Индонез, Вьетнам, Энэтхэг, Монгол) нийт 48 хүчтэн оролцож байгаа бөгөөд Монголын төлөөлөл хүч чадал, эв нэгдлээрээ бусдаас ялгарч байгаа талаар онцолжээ.
“Physical: Asia” нь алдарт “Physical: 100” нэвтрүүлгийн олон улсын хувилбар бөгөөд Азийн хүчирхэг өрсөлдөгчдийг нэг тайзан дээр авчирч буйгаараа онцлог юм. Шоуны эхний ангийг үзсэн гадаад үзэгчид Монголын багийн тоглолт, хандлага, бэлтгэлтэй байдлыг өндөр үнэлж, дараагийн дугаарыг тэсэн ядан хүлээж байна.
| “Physical: Asia”-ийн олон улсын үзэгчид Монголын багийг дэмжиж, шударга бус өрсөлдөөн болсон гэж шүүмжлэв |
2026-02-06 11:51:59
2026-02-06 10:01:08
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
Сайд Б.Батбаатар УАНС-гийн гадаад харилцааны захирал С.Оюунтай уулзлаа
2026-02-06 16:19:09
2026-02-06 16:08:51
Цаг агаарын гамшигт өртсөн бол E-Mongolia-гаас тодорхойлолт авна
2026-02-06 15:29:45
2026-02-06 15:10:10
2026-02-06 14:39:19
Чойжоо “Чамд үлдээе” дуугаа битгий хит болоосой гэж “залбирч” байсан гэв
2026-02-06 14:19:55
2026-02-06 14:11:19
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит тэмцээнд 20 орны 1000 тамирчин оролцоно
2026-02-06 13:22:59
Ирэх намрын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх санал хүргэлээ
2026-02-06 12:38:19
2026-02-06 12:37:17
"Агнистын гэгээ" -гийн П.Бадрал цахим сүм ажиллуулна
2026-02-06 12:35:05
Автобусууд бүрэн камержиж, иргэд хаясан утас, нөөтбүүк зэргээ саадгүй олдог боллоо
2026-02-06 12:29:00
Монголд хуванцараар тоосго үйлдвэрлэж, кабелийн хамгаалалтад туршлаа
2026-02-06 12:22:10
Баруун салаанд 16.9 мянган метр куб хөв цөөрөм байгуулна
2026-02-06 12:13:02
Ням гарагаас хүйтний эрч суларна
2026-02-06 11:52:46
2026-02-06 11:51:59
Дотооддоо эмчлэх боломжгүй өвчнийг БНХАУ-тай хамтран анагаана
2026-02-06 11:49:21
2026-02-06 11:21:35
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ
2026-02-06 10:34:53
Их цэвэрлэгээний үеэр хогийн машинууд уртасгасан цагаар ажиллана
2026-02-06 10:11:42
Зээлдэгч нас барахад хамтран амьдрагчаас нь зээлийг нэхэмжлээд ялагджээ
2026-02-06 10:06:37
2026-02-06 10:01:08
2026-02-06 09:46:54
2026-02-06 09:39:50
Гэмтнийг шийтгэх,хийморийн дарцаг хатгахад сайн өдөр
2026-02-06 08:09:15
Сүхбаатар аймгаар явж мал хулгайлдаг бүлэг этгээд баригдлаа
2026-02-05 17:38:44
Б.Энхбаяр хууль сахиулагчид ажилдаа хоёргүй сэтгэлээр хандах цаг болсон
2026-02-05 17:15:36
Гарал үүслийн гэрчилгээ цахимжлаа
2026-02-05 16:34:06
2026-02-05 15:29:14
Чойжоогийн “Unplugged" тоглолтоос гараад CANTE клубээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой
2026-02-05 15:26:32
"Түлш дууссан" гээд зорчигчдоо буулгасан автобусны жолоочид арга хэмжээ авлаа
2026-02-05 14:52:58
Хорих ангид номын санч хийж буй Т.Аюурсайхан энэ сард суллагдана
2026-02-05 14:24:36
2026-02-05 14:23:25
2026-02-05 13:26:31
2026-02-05 12:53:24
Өчигдөр "Газар зарна" гэх зараар ₮15 саяыг залилуулжээ
2026-02-05 10:27:01
О.Сийлэгмааг буруу мэдээлэл тараасан хэмээн БЗС мэдэгдэл гаргалаа
2026-02-05 10:04:45
Улсын аварга малчны шагнал эцэг мал, старлинг, зөөврийн хашаа зэргээр сонголттой болжээ
2026-02-05 09:56:39
2026-02-05 09:48:41
2026-02-05 09:25:50
2026-02-05 09:20:19
2026-02-05 09:07:00
Хандив өргөх, хишиг даллага дуудуулахад сайн өдөр
2026-02-05 07:56:34