Шведийн жүжигчин, хөгжмийн уран бүтээлч Бьёрн Андресен 70 насандаа таалал төгссөн талаар “The Guardian”, “Omni” зэрэг хэвлэлүүд мэдээллээ.
Тэрээр 1955 онд Шведийн Стокхольм хотод төрж, 15-хан настайдаа Итали найруулагч Лукино Висконтигийн “Death in Venice” (1971) кинонд Тадзио хүүгийн дүрийг бүтээснээр дэлхийд танигдсан юм. Уг киноны амжилтаас хойш түүнийг “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” хэмээн нэрлэж байв.
Гэсэн ч Андресен хожим өгсөн ярилцлагууддаа энэхүү нэр хүнд, анхны алдар хүнд нь түүний хувьд аз жаргал бус, дарамт болж хувирсныг дурдаж байсан. Тэрээр насан туршдаа жүжигчний ажлынхаа хажуугаар хөгжмийн салбарт ажиллаж, уран бүтээлээ үргэлжлүүлж байжээ.
Андресен 2025 оны аравдугаар сарын 25-нд нас барсан бөгөөд түүний үхлийг “The Most Beautiful Boy in the World” баримтат киноны найруулагчид болох Кристиан Петри, Кристина Линдстрөм нар мэдэгдсэн байна. Нас барсан шалтгааныг одоогоор нийтэд мэдээлээгүй байна.
| “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18