Поп дуучин Кэти Перри болон Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нар үерхлийн цуурхлынхаа дараагаар хосын хувиар олон нийтийн өмнө анх удаа гарч иржээ. Тэд 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Парист болсон Перригийн төрсөн өдрийн үдэшлэгийн дараа “Crazy Horse Paris” нэртэй кабаре клубээс гарч явахдаа гар гараасаа хөтлөн явж буйгаар зурагчдын дуранд өртсөн байна.
Гаднын хэвлэлүүдийн мэдээлснээр, Кэти Перри тухайн үдэш улаан өнгийн даашинз өмссөн байсан бол Трюдо хар өнгийн хувцсаар гоёжээ. Энэхүү үзэгдэл нь тэдний харилцааг олон нийтэд баталгаажуулсан, албан ёсны анхны хамтдаа гарч ирэлт болсон гэж үзэж байна.
Хоёр алдартны харилцаа хэдэн сарын өмнөөс яригдаж эхэлсэн бөгөөд Кэти Перри 2025 оны 6 р сард жүжигчин Орландо Блумтэй харилцаагаа дуусгаснаа зарласан. Харин Жастин Трюдо 2023 онд эхнэр Софи Грегуар Трюдотойгоо тусдаа амьдрахаар болсон тухайгаа мэдэгдэж байв.
Эх сурвалжуудын мэдээллээр хосын харилцаа одоогоор “шинэ шатандаа” байгаа бөгөөд тэд ирээдүйгээ ил тод зарлах эсэх нь хараахан тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч улс төр, урлагийн ертөнцийн нэр хүндтэй хоёр хүний хослол дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна.
| Кэти Перри, Жастин Трюдо нар хосын хувиар олны өмнө гарч ирлээ |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18