“Евро 2020” хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний C, D хэсгийн нэгдүгээр тиойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Тоглолтуудын үр дүнг хүргэж байна.
Хорватчууд тоглолтын эхнээс англичуудыг хувийн хамгаалалт хийж нам барихыг оролдсон ч төдийлөн бүтэлтэй болоогүй. Эхний 20 минут Англичууд итгэлтэй бөмбөг эзэмшиж, хорватууд учраа олохгүй байгаа мэт байдалтай өнгөрсөн. Харин 20 дахь минутаас хорват бөмбөг илүүтэй эзэмших болж, тоглолтын эрчим буурсан юм. Тэдний тоглолт лидер Лука Модрич дээр тулгуурлан явагдаж байсан бөгөөд нэг бус довтолсон ч хангалттай боломж үүсгэж чадаагүй. Хоёрдугаар үед ч тоглолт иймэрхүү байдлаар явагдсан бөгөөд тэнцсэн бол илүү шударга байх байв. Гэвч англичууд өөрсдийн ээлжинд боломжоо ашиглан гоол оруулсан нь тоглолтын хувь заяаг шийдсэн. Уокерын өгсөн хөндлөн дамжуулалтад Рахим Стерлинг түрүүлж хүрснээр энэ тоглолтын цорын ганц гоол орсон юм.
Евро-2020
D хэсэг
Лондон, “Уэмбли” цэнгэлдэх
Англи – Хорват 1:0
Гоол: Стерлинг 57
Англи: Пикфорд – Уокер, Стоунз, Мингз, Триппьер – Филлипс, Райс – Фоден (Рэшфорд 71), Маунт, Стерлинг (Калверт-Льюин 90+2) – Кейн (Беллингем 82)
Хорват: Ливакович – Врсалько, Чалета-Цар, Вида, Гвардиол – Брозович (Влашич 70), Модрич, Ковачич (Пашалич 85) – Перишич, Крамарич (Брекало 70), Ребич (Петкович 78)
Шар хуудас: Фоден 64 – Чалета-Цар 42, Ковачич 48, Брозович 66

Украинчууд 0:2 хожигдож яваад дөрөвхөн минутын дотор тэнцүүлсэн ч төгсгөлд гоол алдаж хожигдлоо.
Евро-2020
С хэсэг
Амстердам. "Йохан Кройфф Арена" цэнгэлдэх
Нидерланд – Украин 3:2
Гоол: Жоржиньо Вейналдум 52, Ваут Виегхорст 57, Дензел Дюмфрис 85 – Андрей Ярмоленко 75, Роман Яремчук 79
Нидерланд: Мартен Стекеленбург - Дензел Дюмфрис, Юрриен Тимбер (Йоэль Фельтман 87), Стефан де Врей, Дейли Блинд (Натан Аке 64), Патрик ван Анхольт (Овен Вейндал 64) - Мартен де Роон, Жоржиньо Вейналдум, Фрэнки де Йонг - Ваут Вегхорст (Люк де Йонг 87), Мемфис Депай (Донуэл Мален 90+1)
Украин: Георгий Бущан - Александр Караваев, Илья Забарный, Николай Матвиенко, Виталий Миколенко - Руслан Малиновский, Сергей Сидорчук, Александр Зинченко - Андрей Ярмоленко, Роман Яремчук, Александр Зубков (Марлос 11, Николай Шапаренко 64)
Шар хуудас: Сергей Сидорчук 90+3

Хойд Македон хожигдсон ч маш сонирхолтой тоглолтыг толилуулж үзэгчдийг баясгалаа. Багийн ахлагч 37 настай Горан Пандев нь гоол оруулж чанараа харуулсан бол Австри яах аргагүй зангаргаараа ялалт байгуулсан. Цэнгэлдэхэд цугласан үзэгчид Хойд Македоныг илүү дэмжиж байв.
Австри– Хойд Македон 3:1 (1:1, 2:0)
“Үндэсний цэнгэлдэх хүрээлэн”
Гоол:
1:0 – 18 Лайнер, 1:1 – 28 Пандев, 2:1 – 78 Грегорич, 3:1 – 89 Арнаутович.
Австри – Бахманн, Драгович (Линхарт, 46), Алаба, Хинтереггер, Шлагер (Ильзанкер, 90), Лайнер, Ульмер, Лаймер (Баумгартлингер, 90), Забитцер, Калайджич (Арнаутович, 59), Баумгартнер (Грегорич, 58).
Хойд Македон – Димитриевски, Николов (Бейтулаи, 63), Ристовски, Велкоски, Муслиу (Ристовски, 86), Алиоски, Барди (Тричковски, 82), Адеми, Элмаз, Пандев, Трайковски (Костадинов, 63).
Шар хуудас:
Трайковски (42), Алиоски (52), Лайнер (85)
| Өнгөрсөн шөнө болсон тоглолтуудын дүн |
2026-03-18 10:08:08
Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ
2026-03-16 10:07:26
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-18 10:08:08
2026-03-18 09:50:50
2026-03-18 09:30:02
Отгонтэнгэр хайрханы ар хэсгийг аялал жуулчлалын бүс болгож, хамтран ажиллахыг урилаа
2026-03-18 09:28:50
Засгийн газар дараах асуудлыг хэлэлцэж байна
2026-03-18 09:19:44
Аврагч буцалтгүй нэрвэгдэгчийг гаргасан тохиолдолд урамшуулал 105 хувь нэмэгдэнэ
2026-03-18 09:07:06
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-18 07:23:34
Cэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу
2026-03-18 07:22:01
Өчигдөр Өвөрхангайд салсан эхнэрээ хоёр удаа хутгалсан хэрэг гарчээ
2026-03-17 16:38:48
"Элэг"-ний Ж.Хатанбаатараас хурааж авсан сувилалыг зөнөсөн хүмүүсийг асрах төв болгоно
2026-03-17 16:18:55
Автобусны мөнгийг аппликейшн, бэлэн мөнгө зэргээр авч эхэлснээр орлого нь 69 хувиар нэмэгджээ
2026-03-17 15:22:34
УДШ Либертари намын даргаар Э.Оргил-Эрдэнийг бүртгэлээ
2026-03-17 14:02:04
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн цэгүүдэд дөрвөн ээлжээр ажиллаж байна
2026-03-17 13:49:19
"Хоршооны зээлийг хэрэглээндээ ашигласан тул түр зогсоосон, цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад олгоно"
2026-03-17 13:44:34
Цэргийн баяраар төв талбайд эрүүл мэндийн үзлэгт орж, үзэсгэлэн, тоглолт үзээрэй
2026-03-17 12:32:13
“Урьхан”-ы гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нар Olloo ХК-иас 240 сая гаруй төгрөг нэхэмжилж шүүхийн дарамт үзүүлж байна
2026-03-17 11:03:16
ӨБХ: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар П.Наранбаяр, Т.Аубакир, Б.Энхбаяр сайд нарын мэдээллийг сонсоно
2026-03-17 09:38:22
Япон хоол хүнсний НӨАТ-ыг түр хугацаанд 0 хувь болгох асуудлыг хэлэлцэж байна
2026-03-17 09:26:27
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
2026-03-17 08:59:40
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2026-03-17 08:13:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-17 08:09:10