-ДАШТ ойртсон чухал үед сахилга бат алдаж согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг үндэслэлээр Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассан-
Боксын ОУХМ, МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 05-ны шөнө Боксын холбооны их хурлын дараа бусадтайгаа наргиж яваад бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан билээ. Гэвч тэрээр дараа нь цагдаад ярьснаа үгүйсгэсэн, Боксын холбоо энэ асуудалд нь хариуцлага тооцон шигшээ багаас хөөж, ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээс хассан гэх мэдээлэл тараад буй. Боксын холбооноос өнөөдөр дээрх асуудлаар мэдээлэл хийлээ.
Холбооны ЕНБД Э.Сайнбилэг “Манай холбоо шинээр зохион байгуулагдаад хэдхэн хонож байгаа ч УЗ-ийн хурал хоёр удаа хуралдаад байна. Холбооны ерөнхийлөгчөөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сонгогдсон. Бид шинэ боксын холбоо маань юуны түрүүнд сахилга бат, хууль журмыг чанд биелүүлэх зарчмыг мөрдөж ажиллана.
УЗ-ийн хурал өчигдөр цахимаар болж дөрвөн шийдвэр гаргалаа.
ДАШТ-ий сорилго тэмцээний удирдамжийг Б.Атарбаярын санал болгосноор баталсугай
Сорилго тэмцээнд шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг томилсугай
Сорилго тэмцээний төсвийг Э.Сайнбилэгийн тогтоосноор баталсугай
Сахилгын зөрчил удаа дараа гаргасан МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассугай гэсэн шийдвэр гарсан” гэв.
Э.Цэндбаатартай холбоотой шийдвэрийн талаар дасгалжуулагч Ж.Энхтөр “Манай боксчид эртнээсээ хатуу чанд сахилга баттай. Бид чухал тэмцээнд бэлтгэж, сорилгоо хийх гэж байна. Гэтэл ийм үед алдаа гаргаж байгаа нь зохимжгүй гэж үзсэн. Гавьяат томчуудад нь юм хэлж чадахгүй мөртлөө бага залуу хүүхдүүдийг загнаад байж таарахгүй. Өмнө нь ийм байсан, сүүлийн хэдэн жил энэ байдал нэлээд алдагдсан юм байна гэж харлаа. Цаашид ийм байж болохгүй” гэв.
МУХБ, МУГГТ Э.Бадар-Ууган “Э.Цэндбаатарын үйлдэл цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байгаа. Холбоо, шигшээ баг зөвхөн хариуцлага алдаж шөнийн 02.00 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг зөрчилд л хариуцлага тооцож байгаа. Э.Цэндбаатартай зодолдсон гэх хүмүүс шигшээ багтай хамаагүй хүмүүс” хэмээн мэдэгдсэнээр хэвлэлийн бага хурал өндөрлөлөө.
| МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хаслаа |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32