МЧБХ өчигдөр "Осло-2021" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгож баталлаа. Багийн гишүүдийг сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д зохион байгуулж, эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад жинд тамирчдаа сонгожээ. Дээрх жингийн сорилгод "Алдар" спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал түрүүлж, "Токио-2020" олимпийн хүрэл медальт ОУХМ Б.Болортуяатай сорилт барилдаан хийхээр болсон байна.
Сорилго тэмцээний эрэгтэйчүүдээс 92 кг-ын жинд "Хасу-Мегастарс" клубийн залуу тамирчин Д.Оргилох "Mongolia Open" ОУТ-ий олон удаагийн медальт, насанд хүрэгчдийн улсын аварга Б.Нямбаяр, Л.Төртогтох нарыг ялсан, эмэгтэйчүүдийн 50 кг-д "Женко" клубийн 20 настай залуу тамирчин Д.Отгонжаргал ОУХМ Ц.Намуунцэцэг, спортын мастер Б.Мөнхнар нарыг ялсан, . 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг ОУХМ Б.Хонгорзулыг 5:1-ээр ялсан, 65 кг-ын жинд "Алдар" спорт хорооны 19 настай тамирчин Т.Энхжин энэ жилийн Азийн аварга З.Болортунгалагийг ялсан зэрэг сонирхолтой үр дүнгүүд гарчээ. Сорилгын 72 кг-ын жинд өрсөлдөж “Алдар”-ын Э.Даваанасантай барилдах үедээ гэмтэл авсан МУГТ, ДАШТ-ий дөрвөн медальт /2008, 2011, 2013 онд хүрэл, 2018 онд мөнгө/ О.Насанбурмаа их спортоосоо зодог тайлжээ.
ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:
Эрэгтэйчүүд
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)
65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)
70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)
74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)
79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)
97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч)
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
Эмэгтэйчүүд
50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)
62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)
65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)
| Чөлөөт бөх: Осло 2021 ДАШТ-д барилдах Монгол Улсын багийн бүрэлдэхүүн |
2026-10-13 15:03:04
2026-10-09 11:36:43
2026-10-05 14:35:54
2026-10-23 14:00:07
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:27:47
2026-10-23 11:12:34
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн
2026-10-23 07:18:48
2026-10-22 17:04:17
2026-10-22 15:23:52
2026-10-22 13:36:31
2026-10-22 12:25:28
2026-10-22 12:13:27
2026-10-22 11:04:04
2026-10-22 10:27:19
2026-10-22 09:47:19
2026-10-22 09:36:53
2026-10-22 09:26:03
2026-10-22 07:10:00
2026-10-22 07:00:00