АНУ-ын өдгөөгийн хөгжил цэцэглэлтэд цагаач иргэдийн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Шинэ тивийг зорьж ирсэн эдгээр цагаачид хөгжил дэвшлийн суурь болсон дэд бүтэц, газар тариалынгийн салбарыг сохор зоосны хөлстэйгөөр хөдөлмөрлөж бий болгосон юм. Оросын нэгэн улстөрч “Америкчууд биднийг хүмүүсээ цөллөгт явуулж боолын хөдөлмөр эрхлүүлдэг гэж шүүмжилдэг. Манайд “Гулаг” бий. Харин Америк бол тэр чигээрээ Гулаг” гэж хэлж байсан нь үнэний хувьтай. Үнэхээр ч АНУ-д төмөр зам тавих болон бусад бүтээн байгуулалтын ажилд зүтгэж байгаад өлсгөлөн, хүнд хүчир хөдөлмөрөөс болж амь насаа алдсан хүний тоо ЗХУ-д их өлсгөлөнгөөр амь үрэгдсэн хүний тоо бараг дүйж очно гэдэг юм билээ. “Цагаачдыг хүн биш” гэж үздэг энэ явдал 1936 он хүртэл үргэлжилжээ. Харин одоо таны харж буй “”Цаагаач эх” хэмээх нэртэй гэрэл зураг мөн онд хэвлэлд гарснаар Засгийн газрыг цагаач ажилчдын асуудлыг анхаарахад хүргэж, цагаачдын гунигт хувь тавиланг бага ч гэсэн цайруулсан юм.

Дороти Ланж.
Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн яамны зурагчин Дороти Ланж 1936 оны хавар салбарынхаа нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургийн цомог бэлтгэхээр Калифорнийг зорьжээ. Тэрбээр тэнд сар гаруйн хугацаанд ажиллаж, тариаланчдын нөхцөл байдлыг хальсандаа буулгасан аж. Гэхдээ өөрийг нь нэр алдарт хүргэсэн зургаа сарын томилолтоо дуусгаад гэртээ буцаж явсан бороотой өдөр авсан нь сонин. Задгай тэвштэй машинаар ажилчдын лагерийн дундуур гарч явахдаа гандаж сэмэрсэн майхны оронцог доор гурван хүүхэдтэйгээ борооноос хоргодон суух эмэгтэйг олж харжээ. Тэрбээр зогсоод шууд дуран авайгаа угсарч, таван кадр дарсан гэдэг. Эмэгтэй долоон хүүхэдтэйгээ өлөн зэлмэн амь зуудаг нэгэн байв.
Гэртээ эргэж ирснийхээ дараа Дороти Ланж Сан Францискогийн сонины редакторт зургаа үзүүлж, улмаар сонинд хэвлэсэн юм. Зурагт ажилчдын байдал ямар хүнд байгааг маш тод харуулж чадсан учир Засгийн газраас Nipomo дахь ажилчдын хуарангийн нөхцлийг сайжруулах зорилгоор 20 000 фунт төсөвлөж, цагаач ажилчдын нийгмийн асуудалд анхааралдаа авчээ. Гэхдээ уг зургийг ажилчдад анхаарал хандуулах сэдлийг өгсөн гэдгээр бус, тухайн үеийн ажилчдын байдлыг маш тод гаргасан бүтээл гэдгээр нь алдаршуулан магтдаг билээ.
Дороти зургийг хэрхэн авсан талаар 1960 онд бичсэн дурдатгалдаа “Бороо орж, гадаа жихүүн хүйтэн байсан тэр үед би өлсгөлөнгийн туйлд хүрсэн тэр эмэгтэйг харсан юм. Би бууж очоод таван кадр авсан. Тайван бэлтгэх боломж байгаагүй ч маш сайн гүйцэтгэл болсон нь азтай. Тэр ч надаас юм асуугаагүй. Би ч бас нэр, ямар учиртай болохыг нь асуугаагүй. Харин насаа хэлсэн. 32-той гэж байсан. Хүнд хүчир амьдрал нь түүнийг хамаагүй овортой болгожээ. Тэр жил эрт хүйтэрснээс Нипомогийн вандуйн ургац тэр чигээрээ хөлдсөн юм билээ. Тиймээс эмэгтэй хөлдсөн ургацынхаа дунд амьдарч, хүүхдүүд нь вандуй идэхээр нисч ирсэн шувуудыг алахыг оролддог байсан юм билээ. Зарсан жаахан ногооныхоо мөнгөөр майхан босгох гэж оролдсон ч тэр нь майхан гэж хэлэхэд хэцүү юм байсан даа. Би майханд ойртож ч очоогүй. Бусад ажилчдын оромжоор ч ороогүй. Тэнд ямар байгааг шууд мэдэрч байсан болохоор тэр” хэмээн бичиж байжээ.
| Алдартай гэрэл зургууд№3: “Цагаач эх” |
Алдартай гэрэл зургууд №7: “Афган охин”
2022-12-14 11:02:00
Алдартай гэрэл зургууд №5: Кентийн буудлага
2022-04-07 11:00:00
Алдартай гэрэл зургууд №4: Н.Армстронг саран дээр...
2022-03-31 11:01:00
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36