АНУ-ын тэрбумтан Жефф Безосын үүсгэн байгуулсан “Blue Origin” компанид зохион бүтээсэн хүнд даацын “New Glenn” зөөгч пуужинг анх удаа хөөргөлөө. Хөөргөх явцыг тус компанийн цахим хуудсаар шууд дамжуулжээ.
1962 онд "Mercury-Atlas 6" хөлгөөр дэлхийг тойрсон анхны америк хүн болох Жон Гленний нэрээр нэрлэсэн уг пуужинг пүрэв гаргийн өглөө Флорида муж улсын Канавералын хошуун дахь АНУ-ын Сансрын хүчний пуужин хөөргөх талбайгаас хөөргөжээ.
Пуужинг хэд хоногийн өмнө хөөргөх ёстой байсан боловч техникийн асуудлын улмаас хойшлуулсны эцэст өчигдөр хөөргөсөн байна. “New Glenn” дэлхийн агаар мандал ба сансрын орон зайг заагладаг 100 км-ийн өндөр дэх хил хязгаарыг давсан гэж “Blue Origin” компани мэдээлжээ.
"Бид хамгийн гол, үндсэн зорилгодоо хүрч, тойрог замд амжилттай гарлаа. Бид үүнийг эхний оролдлогоор хийж чадлаа" гэж компанийн дэд ерөнхийлөгч Ариане Корнелл шууд дамжуулалтын үеэр хэллээ. Хөөргөснөөс 13 минутын дараа уг пуужин нислэгийн төлөвлөгөөний дагуу ачааны модулийг тойрог замд гаргасан байна.
Харин пуужингийн дээд угсраа буюу олон дахин ашиглах зориулалттай хурдасгуур блокийг хоёр дахь угсраанаас салсных нь дараа Атлантын далай дахь хөвөгч тавцанд газардуулж чадаагүй байна. 98 м урт “New Glenn” пуужинг сансрын төхөөрөмжийг хөөргөх, сансрын нисгэгчдийг тойрог замд гаргах, Сар руу хүргэх зорилгоор бүтээжээ. Ж.Безосын 25 жилийн өмнө үүсгэн байгуулсан “Blue Origin” компани 2021 оноос хойш сансрын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Нислэгийг удирдах төвөөс хөөргөх ажиллагаанд оролцсон Ж.Безос сансрын хөтөлбөрт хувиасаа хэдий хэмжээний хөрөнгө оруулснаа хэлэхээс татгалзжээ. Харин “Blue Origin” компани нь пуужин хөөргөх салбарт ноёрхож буй Илон Маскийн “SpaceX” компанитай өрсөлдөнө гэдгийг хэлжээ.
“Blue Origin” компани энэ онд “New Glenn” пуужингийн туршилтын загваруудыг 6-8 удаа хөөргөх ажээ. Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал дараагийн туршилтыг энэ хавар хийх ажээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57