Суданы зэвсэгт хүчний командлагч Абдель Фаттах аль-Бурханы эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ АНУ пүрэв гарагт мэдэгджээ.
Дэлхийд хамгийн том дүрвэгсдийн хямралыг үүсгэсэн мөргөлдөөний үеэр хүмүүнлэгийн тусламжийг хаан боогдуулж, сургууль, зах, эмнэлэг рүү халдсан хэрэгт Суданы армийн удирдагчийг буруутгасан байна. "А.Бурхан хэлэлцээ хийх, хурцадмал байдлыг намжаахын оронд тулааныг зогсоох олон улсын энхийн хэлэлцээнд оролцохоос татгалзсан” гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.
Үүний хариуд Суданы армиас хамааралтай Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, уг хориг арга хэмжээг “ёс суртахуунгүй”, “шударга ёс, ил тод байдлын үндэслэлгүй” хэмээн тодорхойлсон байна. А.Бурхан хоморголон устгах хуйвалдаанаас Суданы ард түмнийг хамгаалж байна гэж тус яам мэдэгдээд, алдаатай шийдвэрийг төвийг сахисан хэмээн зөвтгөх боломжгүй гэсэн байна.
Энэ талаар мэдээлэл бүхий хоёр эх сурвалж Ройтерс агентлагт пүрэв гарагт мэдээлэхдээ, хориг арга хэмжээний нэг зорилго нь АНУ сөргөлдөгч хүчнүүдийн аль нэг талд орохгүй байгааг харуулах явдал гэжээ. А.Бурханы эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэрийг түүний өрсөлдөгч, Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийг /RSF/ удирддаг Мохамед Хамдан Дагало-д хориг тавьснаас хойш ердөө долоо хоногийн дараа гаргажээ. Америкийн эрх баригчид М.Дагало болон RSF-ийг Суданы Дарфур мужид “геноцид” үйлдсэн гэж буруутгасан байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаасаа удахгүй буух гэж буй Энтони Блинкен мэдэгдэхдээ, эдгээр хориг арга хэмжээ нь ирээдүйн амгалан тайван Судан орныг удирдахад хэн нь ч тохирохгүй гэсэн Америкийн байр суурийг нотлон харуулж байна гэжээ.
Судан улс 2023 оны дөрөвдүгээр сараас хойш дайны хөлд нэрвэгдэж, зэвсэгт мөргөлдөөний улмаас олон арван мянган хүн амиа алдаж, 12 сая гаруй хүн дүрвэж, олон зуун мянган хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байна. НҮБ-ын дэмжлэгтэй Хүнсний аюулгүй байдлын санаачилгын мэдээллээр, 24.6 сая гаруй хүн буюу Суданы хүн амын тал орчим хувь нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой томоохон эрсдэлд ороод байна.
| Суданы армийн командлагчийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21