Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийн суллах асуудлаар явуулах санал хураалтыг Израилын Сайд нарын танхим газар бямба гарагт болгож хойшлуулжээ. Харин цомхон бүрэлдэхүүнтэй Онц байдлын танхим баасан гарагт санал хураах төлөвтэй байна.
Сайд нарын танхим хэлэлцээрийг соёрхон батлах хугацааг хойшлуулсан хэдий ч гурван үе шаттай хэлэлцээр ням гаргаас хүчин төгөлдөр болно гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ.
Гэхдээ хэлэлцээрийн нарийн ширийн олон заалтууд, цагийн хуваарь тодорхойгүй хэвээр байна. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху "бүх нарийн ширийн зүйлийг эцэслэх хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй" гэдгээ мэдэгджээ.
Гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээр байгуулсан тухай зарласнаас хойш Израилын бөмбөгдөлтийн улмаас Газын зурваст 86 хүн амиа алдсан нь сүүлийн долоо хоног гаруйн хугацаанд өдөрт хамгийн олон хүн амь үрэгдсэн тохиолдол болсон байна.
Олон улсын тусламжийн байгууллагууд уг хэлэлцээрийг сайшааж, Газын зурвас дахь үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ мэдэгджээ. НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг "дайны зовлон зүдгүүрээс хүмүүсийг ангижруулахын тулд тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламжийг түргэн шуурхай, саадгүй, тасралтгүй хүргэхийг уриалсан байна.
| Гал зогсоох асуудлаарх санал хураалтыг хойшлуулжээ |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57