Газын зурваст 15 дахь сардаа үргэлжилж байгаа дайны галыг зогсоож, барьцааны хүмүүсийг чөлөөлөх асуудлаар Израил, ХАМАС-ын талууд хэлэлцээрт хүрч чадсан. Хэлэлцээрийг өнөөдөр Израилын засгийн газар санал хурааж баталсанаар ням гарагаас хүчин төгөлдөр болж хэрэгжихийг Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммад аль-Тани мэдэгдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден энэ хэлэлцээрийн дүнд бүрэн хэмжээнд гал зогсоож, барьцааны хүмүүсийг гэрт нь хариулж, Газын зурваст нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх боломж бүрдэхийг онцолж байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэлцээр байгуулагдсанд баяр хүргэж, дайн хямралд хамгийн хүндээр нэрвэгдсэн хүмүүсийн зовлон зүдүүрийг хугаслах нь нэн тэргүүний зорилт, энэ үүднээс НҮБ Газын зурваст хүргэх тусламжаа нэмэгдүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ.
Харин Израилын Ерөнхий сайд Нетаньяху хэлэлцээрийн сүүлийн жижиг сажиг асуудлыг эцэслэх ажил одоо ч явагдаж байгаа гэж мэдээлсний зэрэгцээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлсэн Байден Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ. Катар, Египет улсууд болон АНУ-ын талаас олон сар үргэлжилсэн хүчин чармайлтын дүнд АНУ-д Дональд Трампын засаг тогтохын өмнө энэ хэлэлцээр ийнхүү батлагдаж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна. Газын зурвас төдийгүй дэлхийн өнцөг булан бүр дэх Палестинчууд, мөн барьцаанд байгаа Израилчуудын ар гэрийнхэн үй олон хүн энэ мэдээнд баярлаж байна.
Ням гарагаас хэрэгжиж эхлэх энэ хэлэлцээрийн хүрээнд Газын зурвасыг бараг газартай тэгшилж, Ойрх Дорнодыг бүхэлд нь хилэгнүүлсэн 15 сарын турш үргэлжилсэн цус урсгасан дайны галыг зогсоохоор Израил, Хамасын талууд тохиролцоонд хүрсэн. Гурван үе шаттай хэрэгжих энэ хэлэлцээрийн хүрээнд эхний ээлжид барьцаанд байгаа Израилын хүүхэд, эмэгтэйчүүд, 50-с дээш насны эрэгтэй хүмүүс гэсэн 33 хүнийг чөлөөлж, хариуд нь Израилын шоронгуудаас палестин хоригдлуудыг суллах, Израил цэргээ Газын зурвасаас алгуур хойш татах тохироотой байна.
Хэлэлцээрийн хоёр дахь үе шатыг хэлэлцэх эхний шат хэрэгжиж эхэлсний 16 дахь өдрөөс эхлэх ёстой. Энэ хүрээнд үлдсэн бусад барьцааны хүмүүсийг чөлөөлөх, бүрмөсөн гал зогсоох, Израилын цэргийг Газаас бүрэн буцаан татах асуудлуудыг эцэслэх ёстой байна. Гурав дахь шатанд нь амь үрэгдсэн барьцааны хүмүүсийн шарилыг буцаах, Газын зурвасыг сэргээн босгох ажлыг Египет, Катар, НҮБ-ын хяналтад эхлүүлэхээр яригджээ.
Ийнхүү яриа хэлэлцээ хэзээ хэзээнийхээс илүү урагштай байгаатай зэрэгцээд хэдийн 46 мянга гаруй палестинчууд амь эрсэдсэн Газын зурваст Израилын агаарын дайралтууд тасралтгүй үргэлжилж байгаагаас гал зогсоох хэлэлцээрт хүрсэн мэдээ зарлагдсан цагаас хойш гэхэд 30 гаруй палестин иргэд үрэгдсэн мэдээ ирж байна. Улмаар Катарын ерөнхий сайдын зүгээс хэлэлцээрийн хэрэгжиж эхлэхээс өмнө талуудыг хүлээцтэй тайван байж, дайн тулаанаа зогсооход уриалсан байна.
Энэ хэлэлцээр амжилттай хэрэгжих нөхцөлд Газын зурваст 15 дахь сардаа үргэлжилж байгаа цус урсгалт зогсохоос гадна Ойрх Дорнодын бүс нутаг даяар, Иордан голын баруун эрэг, Ливан, Сири, Йемен, Иракийг хамран өргөжиж, бүс нутгийн гол сөргөлдөгч хүчнүүд Иран, Израилын хооронд дайн дэгдэх вий гэдэг түгшүүр болгоомжлол мөн намжих төлөв бий болохыг тоймч шинжээчид мэдэгдэж байна. Израил-Хамасийн гал түр зогсоох нөхцөлийг зөвшөөрсөн тухай энэ мэдээнд мөн Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сисигээс гадна Турк, Их Британи, Иордан, Герман, АНЭУ зэрэг олон орны удирдагчид баяр хүргэж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн албанд орох гэж байгаа Д. Трампын тухайд 11 сард өөрийг нь ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй бол ийм хэлэлцээр байгуулагдахгүй байсан гэж өөрийн сошиал хуудсаар мэдэгджээ. Трампын Ойрх Дорнод дахь тусгай төлөөлөгч Стив Виткофф энэхүү яриа хэлэлцээнд Байдений засаг захиргааны төлөөлөгчидтэй хамт оролцсон байна. Энэ хүрээнд Байден ерөнхийлөгчийн зүгээс Виткофф энэ хэлэлцээнд оролцсон нь 96 цаг маш эрчимтэй явагдсан яриа хэлэлцээний эцэст тохиролцоонд хүрэхэд шийдвэрлэх ач холбогдолтой байсныг тэмдэглэхийн зэрэгцээ америкийн халаагаа өгч байгаа болон албаа хүлээж авч байгаа 2 ерөнхийлөгчийн баг “нэг хүн шиг” ажилласныг онцолсон байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
| Израил, Хамас гал түр зогсоох, барьцааны хүмүүсийг чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрчээ |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21