Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох тохиролцоонд хүрснийг Европын орнуудын удирдагчид сайшааж байна. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен "уг хэлэлцээр бүс нутагт бүхэлд нь итгэл найдварыг авчирч байна" хэмээн дүгнэлээ. Хоёр тал гэрээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ёстой бөгөөд уг гэрээ нь бүс нутагт тогтвортой байдлыг бий болгох, мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх алхам болох ёстой гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Германы Канцлер Олаф Шольц мэдэгдэхдээ, хэлэлцээрийг “яг таг” хэрэгжүүлэх ёстой гэдгийг дурдаад, Газад барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг ХАМАС болон түүний холбоотнуудад уриалсан байна. Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок мөн ижил байр сууриа илэрхийлж “боломжийг ашиглахыг” талуудад уриалжээ.
Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер хэлэлцээрийг сайшаасан байна. “Олон сарын турш цус урсгаж, тоо томшгүй олон хүний амь үрэгдсэний дараа хийсэн энэ тохиролцоо бол Израил, Палестины ард түмний удаан хугацааны турш хүсэн хүлээсэн мэдээ юм” гэж тэрбээр мэдэгдээд, одоо олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг "хоёр улсын шийдлийг" хэрэгжүүлэхэд чиглүүлэх ёстой гэж нэмж хэлжээ. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони гал зогсоох хэлэлцээрийг Газад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх чухал боломж хэмээн тодорхойлсон байна.
Тэрбээр мэдэгдэхдээ, Итали улс Европын болон олон улсын түншүүдтэйгээ хамтран энэ чиглэлд ажиллахад бэлэн байгаа бөгөөд "хоёр улсын шийдлийг" дэмжинэ гэдгийг илэрхийллээ.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес дээрх мэдээг сайшаан хүлээн авч, гал зогсоох хэлэлцээр бол “хоёр улсын шийдэл ба энх тайванд хүрэх замд зайлшгүй хийх алхам мөн” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Гал зогсоох тохиролцоог Европын удирдагчид сайшааж байна |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57