Тажикистан улсын жүдогийн шигшээ багийнхан хамтарсан бэлтгэлд гарахаар манай улсад хүрэлцэн иржээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фотех Махмадбеков, Парис-2024 олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Залуучуудын дэлхийн аварга Сомон Махмадбеков, Улаанбаатар, Душанбе их дуулгуудын мөнгө, Токио их дуулгын хүрэл медальт Обид Жебов, Азийн цомуудын аварга Жахонгир Мажидов, Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Асадуллоев тэргүүтэй жүдочид энэ сарын 15-наас манай шигшээ багтай хамтарсан бэлтгэлд гарч эхэлжээ.
Мөн энэхүү хамтарсан бэлтгэлд ОХУ-н Красноярск, Тюмен хотуудын жүдо баг, Казакстан улсын Абай мужийн жүдо бөхийн багууд хамрагдаж Япон улсын дасгалжуулагч Тацүаки Эгүса удирдаж байна.
| Тажикистаны жүдогийн шигшээ багийнхан манай улсад хамтарсан бэлтгэл хийж эхэлжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33