УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хилийн чанад дахь Монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонсов.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гадаадад ажиллаж, амьдарч иргэдийн саналыг хэрхэн авч байгаа талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр 2024 оны сонгуульд гадаадад ажиллаж амьдарч буй 187 мянган сонгуулийн насны иргэдээс 75 хувь нь саналаа өгсөн. Санал өгөх иргэдийн бүртгэлийг цахимжуулснаар сонгогчид санал хураах өдрөө биечлэн ирдэг болсон" гэв. Түүний дараа И-Монгол академийн захирал Б.Мягмарнаран И-Монгол төрийн цахим үйлчилгээг хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдэд хүртээмжтэй болгох болон боломжит хувилбар, шийдлүүдийг танилцуулав. Тэрбээр, өнөөдрийн байдлаар 87 байгууллагын 1263 үйлчилгээг иргэдэд санал болгож байна. Нэг сарын хугацаанд 7 сая орчим хандалтыг гадаадаас авсан. Энэхүү системд нэвтрэх 3 төрлийн хандалтыг санал болгодог. Гадаадад буй иргэдийн хувьд интернэт банкны эрх болон өөрийн нэр дээрх операторын дугаарын бүртгэлийг ашигладаг. Эдгээрээс тоон гарын үсгээр нэвтэрч орох нь хамгийн оновчтой хувилбар хэмээн үзэж байна" гэв.
Мөн Үндэсний дата төвийн захирал М.Баттулга хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тэрбээр, өнөөдрийн байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн 816 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн. 2018 онд нэг удаагийн код буюу иргэний регистр дээр бүртгэлтэй гар утасны дугаарт нэг удаагийн код илгээх зарчмаар хэрэглэгчийг бүртгэж эхэлсэн. 2020 онд банкны эрх болон тоон гарын үсгийг шинээр нэмж оруулсан. Түүний дараа 2024 онд дэд бүтцийн кластер зохион, архитектурын хувьд шинэчлэн цэгцэлсэн. Энэ онд веб суурьтай системийг аппликэйшн суурьтай болгож, тусдаа бие даасан, гадаадад оршин суугаа иргэдийг таних олон шийдлүүдийг нэвтрүүлсэн систем болгож хөгжүүлж байна гэв.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21