9 дэх удаагийн Азийн Өвлийн Наадам БНХАУ-ын Харбин хотод 2025 оны 02 дугаар сарын 07-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тэд өмнө нь 1996 онд Азийн Өвлийн Наадмыг мөн зохион байгуулж байв.
Азийн Өвлийн Наадам нийт 11 спортын 64 төрлөөр зохион байгуулагдана. Үүнд уулын цана, биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайль цана, хоккей, шорт трек, тэшүүр, снөүборд, цанаар авирах гэсэн спортууд багтаж байна. Цанаар авирах спорт анх удаагаа Азийн Өвлийн Наадмын хөтөлбөрт багтсан.
Ази тивийн нийт 34 орны 1,500 гаруй тамирчид энэ удаагийн наадамд оролцохоор болсон нь өмнөх наадмуудын оролцогчдын тоог давж байгаа юм.
Энэ удаагийн наадамд Монголын 80 тамирчин өрсөлдөнө. Тэд биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цана, снөүборд гэсэн 8 спортоор өрсөлдөх болно.
| “Харбин-2025” Азийн өвлийн наадам эхлэхэд 23 хоног үлдлээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33