Хойд Солонгос өнөөдөр /2024.01.14/ өглөө зүүн зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв. Энэ нь Ким Жон Ун долоо хоногт хоёр дахь удаагаа баллистик пуужин харвасан явдал болж байна. Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар өглөөний 9:30 цагийн орчимд Хойд Солонгосын хойд хэсгийн Жаганг мужийн Гангги бүсээс пуужин харвасан болохыг илрүүлсэн.
Японы талын мэдэгдсэнээр, пуужингууд Японы тэнгист унасан бөгөөд унахаасаа өмнө 250 орчим километр ниссэн байна.
Өмнө нь Хойд Солонгос нэгдүгээр сарын 6-нд баллистик пуужин хөөргөсөн бөгөөд энэ нь шинэ төрлийн дунд тусгалын хэт авианы баллистик пуужин гэж мэдэгдсэн юм. Улмаар Өмнөд Солонгосын арми тус улсад тавих хяналтаа чангатгаж, сонор сэрэмжээ бэхжүүлэх болжээ. Түүнчлэн, Сөүлийн эрх баригчид Япон, АНУ-тай харилцах харилцаагаа эрчимжүүлж, бэлэн байдалд байгаа гэдгээ мэдэгдэв.
Энэ сарын 20-нд болох АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампийн тангараг өргөх ёслолын өмнө Хойд Солонгос өдөөн хатгалаа нэмэгдүүлж магадгүй гэж Өмнөд Солонгосын "Yonhap" агентлаг мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
| Хойд Солонгос шинэ пуужингаа туршив |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18