Хятад улсын Гаалийн төв байгууллагаас өчигдөр тус улсын 2024 оны гадаад худалдааны дүн мэдээг зарласан. Энэ мэдээллээр, Хятадын экспортын хэмжээ 2024 онд жилийн дүнгээрээ 10,7 хувь өсөж, шинжээчдийн тооцоолж байснаас хавьгүй давсан дүн үзүүлжээ. Манай өмнөд болон хойд хөрш хоёр орны хоорондох бараа эргэлт 2024 онд 244,8 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөнийг Орос болон Хятадын гаалийн байгууллагуудын мэдээлэл харуулж байна.
Энэ нь Орос-Хятадын хоорондох бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 1,9 хувиар өссөн дүн болж байгаа юм байна. Орос, Хятадын удирдагчид 2018 онд 100 тэрбум ам.доллар байсан хоёр талын бараа эргэлтийг 2024 онд 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, 2023 оны 11 сар гэхэд энэ зорилтдоо хүрч чадсанаа мэдээлж байсан. Юанийн дүнгээр нь авч үзвэл, өнгөрсөн онд Бээжин, Москвагийн хоорондох бараа эргэлт 2,9 хувиар өссөн байна. Тэр дундаа Хятадаас Орос руу гаргасан экспортын хэмжээ 4,1 хувиар өсөж, 115,5 тэрбум ам.долларт хүрсэн бол харин Оросоос Хятад руу орсон импортын хэмжээ өмнөх хэмжээндээ буюу 129,3 тэрбум ам.доллар хэвээр гарчээ.
Улмаар Оросын нийт гадаад худалдааны гуравны нэгээс илүүг буюу 33,8 хувийг Хятад улс дангаараа бүрдүүлснээр Оросын хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгалж, Энэтхэг улс 8,8 хувь, Турк 8,6 хувьтайгаар ард нь оржээ. Улмаар 2024 оны эхний 10 сарын байдлаар 584 тэрбум ам.долларт хүрсэн Оросын нийт бараа эргэлтийн 197 тэрбум нь Хятадад, 51 тэрбум нь Энэтхэг улсад, 48 тэрбум нь Туркт оногдож байгааг Оросын Холбооны Гаалийн албаны мэдээ харууллаа. Үүний зэрэгцээ Хятадаас Орос руу чиглэсэн экспортын хэмжээ өнгөрсөн оны 11 сард өмнөх оныхоосоо 10,5 хувиар буурсан дүнтэй гарсныг Ройтерс өнгөрсөн сард мэдээлж байсан.
Энэ нь дөрвөн сарын хугацаанд анх удаа бууралттай гарсан тохиолдол болсны зэрэгцээ Оросоос авдаг импортын хэмжээ Хятадад өнгөрсөн оны 10 сард 4,3 хувь буурсан бол 11 сард 7,4 хувь болж улам багассан дүн үзүүлжээ. Улмаар өнгөрөгч 11 сард Хятад, Оросын худалдааны хэмжээ 145,9 тэрбум юань буюу 20,14 тэрбум ам.доллар болсон нь өмнөх сарынхаасаа 5 хувиар буурсан дүн болж байжээ.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
| БНХАУ-ын экспортын хэмжээ 2024 онд жилийн дүнгээрээ 10,7 хувиар өсжээ |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21