CU сүлжээ дэлгүүрийн эд зүйлийг эвдэж, ажилчдынх нь эрх чөлөөнд халдах гэсэн үйлдэл дахин гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 14-ний 00:09 цагийн орчим “Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын хажуугийн сүлжээ дэлгүүр дотор согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тус мэдээллийн дагуу нэр бүхий иргэний танхайрах болон бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх зэрэг үйлдлүүдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.
| CU сүлжээ дэлгүүрийн эд зүйлийг эвдэж, ажилчдынх нь биед халдах гэсэн үйлдлийг цагдаагаас шалгаж эхэлжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33