Автомашины торгуулиа хугацаанд нь төлөөгүй, ноцтой зөрчил гаргасан жолоочийн эрхийг хасах арга хэмжээ авч байгаа. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д. Ганхуягтай ярилцлаа.
-Зөрчилтэй болон торгуулиа төлөөгүй жолоочийн эрхийг хасах арга хэмжээ авч байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан журам батлагдсан. Журмаар торгуулийн аргачлалыг хэрхэн бодох, хэрхэн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зохицуулж өгсөн байгаа. Хуулийн зохицуулалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тухайн журмаар торгуулийг төлөх хуулийн хугацаанд төлсөн тохиолдол хөнгөрүүлэх, хүндрүүлэх, торгуулийн аргачлалыг бодох байдлыг журамласан байгаа.
Журмаар замын хөдөлгөөний журмыг зөрчиж, зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлөх ёстой. Хэрэв торгуулийн хугацаа хэтэрсэн тохиолдол, нэмэгдэж байна гэдэг мэдээллийг тухайн иргэний бүртгэлтэй гар утасны дугаар руу болон И-Монголиа систем рүү мэдээллийн явуулна.
Мөн торгуулиа төлөхгүй тохиолдолд төрийн зарим үйлчилгээ авах эрх нь хязгаарлагдана. Тухайлбал, жолоодох эрх үнэмлэх авах, ангилал даруулах, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, шинээр тээврийн хэрэгсэл худалдаж авах, үзлэг оношилгоо хийх зэрэг нь хязгаарлагдаж эхэлнэ. Мөн замын хөдөлгөөнд оролцоод явж байвал цагдаагийн алба хаагчид тухайн тээврийн хэрэгслийг саатуулж, журамлана. Торгуулиа бүрэн төлсний дараа тухай тээврийн хэрэгслийг олгоно.
Хэрвээ торгууль нь 450 мянган төгрөгөөс дээш байвал цагдаагийн байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргана. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн нийтэд тустай ажил хийлгэнэ. Нэг өдөр найман цаг ажиллана. Нэг өдрийн ажлын хөлсийг 15 мянган төгрөгөөр тооцогдоно. Шүүхийн шийдвэр гарсны дараа нийтэд тустай ажил хиймээргүй байна. Торгуулиа төлчихнө гэвэл хүлээж авахгүй. Нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гарсан бол тухайн иргэн ажлаа хийнэ.
Одоогийн байдлаар 200 гаруй жолооч нэг жилээр эрхээ хасуулсан байгаа
-450 мянган төгрөгөөс дээш торгуультай хэдэн жолооч байна вэ. Нарийн тоо судалгаа гаргасан уу?
-Мөнгөн дүнгээр гаргасан тоон судалгаа байхгүй байгаа. Харин 3-10 хүртэл торгуультай 293 мянган жолооч хөдөлгөөн оролцож байна. 100 дээш торгуультай 500 орчим жолооч замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн тоон судалгаа байгаа. Эдгээр жолооч нарыг гудамж замд хяналт шалгалт болон камерын хяналт, зарим тохиолдолд гэрийн хаягаар дуудаж торгуулийг нь төлүүлэх ажил арга хэмжээ зохион байгуулагдаад явагдаж байна. Мөн автомашины торгуулиа төлөөгүй, замын хөдөлгөөн дүрмийг ноцтой зөрчсөн жолоочийн эрхийг 3-24 сараар хасах хуультай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 3.8.4-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулдаг. Одоогийн байдлаар 200 гаруй жолооч нэг жилээр эрхээ хасуулсан байгаа.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолооч зөрчил хэр бүртгэгдэж байна вэ. Танайхаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн оны 11 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25.745 зөрчлийг цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж, таслан зогсоосон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг 2023 онтой харьцуулахад 36,2 буурсан үзүүлэлттэй байгаа.
Энэ нь цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил дээр тавих хяналт сайжирсан. “Уусан бол бүү жолоод” гэсэн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд тодорхой давтамжтайгаар зохион байгуулан ажилласан. Энэ арга хэмжээг архи согтууруулах ундаа хэрэглээ нэмэгдэг саруудад түлхүү зохион байгуулсан.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын тээврийн осол гаргаснаас болж 111 хүн амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл байгаа. Зөвхөн согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж ийм олон хүн амь насаа алдсан. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг тээврийн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Замын хөдөлгөөний ачаалал 27-28 хувиар буурсан үзүүлэлттэй байна
-Орон нутгийн замд зам тээврийн осол хэр бүртгэгдэж байна вэ?
-Орон нутгийн замд гарч байгаа ослоос болж хүний амь эрсдэж байгаа тохиолдол 76,6 хувийг эзэлж байна. Үүнд хэд хэдэн зөрчлөөс болдог. Тухайлбал, хурд хэтрүүлснээс болж онхолдох, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлөөр хийснээс болж мөргөлдөх осол гарч байна. Үүнд бас хяналт шалгалт явуулдаг.
Өнгөрсөн онд зам тээврийн осол ихээр үйлдэгдэг, давтамжтайгаар гардаг цэгүүдэд хяналт шалгалт хийсэн. Шугамын эргүүл ба харах хэсэг гэдэг нэртэйгээр хяналт хийсэн байгаа. Мөн 100 км тутамд байнга постууд ажиллуулж, хурдыг хэмжих, босоо болон хэвтээ тэнхлэгтэй зам дээр дундаж хурдны камерыг суурилуулсан.
-Хичээл сургууль амраад замын ачаалал харьцангуй буурсан. Хурд хэтрүүлэх болон замын осол гэмт хэр бүртгэгдэж байна вэ?
-Ерөнхий боловсролын сургууль амарсантай холбоотойгоор долоон хоногт замын хөдөлгөөн оролцож байгаа нийт жолоочийн дундаж тооны судалгааг гаргаж үзсэн. Хоногт 250-260 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөн оролцдог байсан. Харин сурагчид амарснаас хойш 189 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн тоон судалгаа байна. Замын хөдөлгөөний ачаалал 27-28 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: "MNB.mn"
Нийтэлсэн:Н.Алтанцэцэг
| Д.Ганхуяг: Торгуулиа төлөөгүй жолооч нараар нийтэд тустай ажил хийлгэнэ |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21