Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль аюулгүй байдлын үүднээс импичментийн шүүх хурлын эхний албан ёсны сонсголд оролцохгүй гэж түүний өмгөөлөгч ням гарагт мэдэгджээ.
Мягмар гарагт Үндсэн хуулийн цэц анхны сонсголыг хийх гэж байгаатай холбогдуулан өмгөөлөгч Юн Гап Гюн ийнхүү мэдэгдсэн байна. Мөрдөгчид богино хугацаанд онц байдал зарласантай холбоотой хэргээр байцаалт авахын тул Юн Сог Ёлийг баривчлан саатуулахаар төлөвлөж байгаа юм.
“Хууль бус, хүчингүй баривчлах тушаалыг хууль бусаар гүйцэтгэх оролдлого хийж байгаа тул түүний хувийн аюулгүй байдалд санаа зовниж байна. Ерөнхийлөгчийг шүүх хуралд оролцуулахын тулд аюулгүй байдлыг нь хангах ёстой” гэж Юн Гап Гюн хэлжээ. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл Юн Сог Ёль шүүх хуралд оролцох боломжтой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Үндсэн хуулийн цэц өмнө нь шүүх хурлыг мягмар гарагт хийж эхэлнэ гэж мэдэгдсэн бөгөөд нийт таван хурлыг хоёрдугаар сарын 4 хүртэл хийхээр товложээ. Харин Юн Сог Ёлийн өмгөөлөгч нар түүнийг шүүх хуралд “тохиромжтой” цагтаа оролцоно гэж мэдэгдсэн байна.
Хэрэв Юн Сог Ёль мягмар гарагт болох шүүх хуралд ирэхгүй бол шүүх хурлыг дуусгаж, пүрэв гарагт дахин хуралдах шаардлагатай бөгөөд дараа нь түүнийг эзгүй байсан ч гэсэн үргэлжлүүлэх боломжтой.
Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчлахаар оролдсон боловч Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан тэднийг ордонд нэвтрүүлээгүй юм. Өнгөрсөн долоо хоногт Сөүлийн шүүхээс түүнийг баривчлах зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргасны дараа мөрдөн байцаагчид баривчлах оролдлогыг хоёр дахь удаагаа хийж магадгүй байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Юн Сог Ёль импичментийн эхний сонсголд оролцохгүй |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57