Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гурван автомашин шатсан осол гарчээ.
Тодруулбал, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 14:44 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээлийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 14:53 цагт очиход иргэн Г-ын ачааны автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.
Мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 17:45 цагт ОБЕГ хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:54 цагт очиход иргэн Д-ийн зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Түүнчлэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороонд автомашин байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 20:34 цагт хүлээн авсан ба тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:39 цагт очиход иргэн Б-ын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.
| Өчигдөр гурван автомашин шатсан осол гарчээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00