Холимог тулаанч З.Шинэчагтагыг "Хоолны газар үрлэн сумтай буу гаргаж танхайрсан" гэх хэргээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл холимог тулаанч З.Шинэчагтага нь мөн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан эрүүгийн хэрэгт холбогджээ.
Тодруулбал,тэрбээр Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогдсон байна. Улмаар тус зүйл ангиар түүнийг прокуророос яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тус хэргийг шүүх хурал энэ сарын 15-ны өдөр болохоор товлогдсон байна. Харин тус хэргийн хохирогч нь М.Номин-Эрдэнэ гэх эмэгтэй байгаа аж. Үүнээс үзвэл холимог тулаанч З.Шинэчагтага нь эмэгтэй хүний биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан бололтой. Хэрэв шүүхээс түүнийг гэм буруутайд тооцвол тэрбээр гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэж магадгүй юм.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-ийн 1-д "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.
| "Хоолны газар үрлэн сумтай буу гаргаж танхайрсан" хэргээр торгуулсан З.Шинэчагтага эмэгтэй хүний биед халдсан эрүүгийн хэрэгт мөн холбогджээ |
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
2026-01-17 00:41:51
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болголоо
2026-01-16 17:32:47
2026-01-16 17:28:33
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51