Нийслэлийн хэмжээнд Сэлбэ, Улиастайн голын ай сав болон Толгойт зэрэг нийт 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, өнөөдөр ЧД-ийн 18 дугаар хороо, Чингэлтэйн сувагт үүссэн халиа тошингийн байршилд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бригад ажиллалаа.

ГУББГ-ын Тээвэр үйлчилгээний инженер Д.Ариунбаатар “Чингэлтэй уулнаас эхтэй булгаас халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна. Уг байршилд 250 метр орчим суваг татсан. Чингэлтэй дүүрэгт үерийн хамгаалалтын барилга байгууламжтай 3 байршил байдаг. Тус дүүргийн 11, 18 дугаар хороонд байрлах “Дэнжийн 1000”-ын 1, 3 дугаар суваг, Чингэлтэйн сувгууд жилийн дөрвөн улиралд байнгын урсацтай хоёр булагтай. Тиймээс халиа тошин, шар усны үер үүсэж, ойр орчмын айл өрхүүд усанд автах эрсдэл ихтэй байдаг” гэдгийг хэлж байв.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Д.Ариунбаатар: Халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18