Өнгөрсөн 2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болж, дэлхийн агаарын хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмд тогтоон барихад чиглэсэн Парисын хэлэлцээрийн зорилтоос анх удаа давлаа гэж Европын Холбооны Уур амьсгалын өөрчлөлт судлалын төв пүрэв гарагт мэдэгджээ.
Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлт судлаачид нэг жилийн дээд үзүүлэлтэд тийм ч их ач холбогдол өгдөггүй, гэхдээ урт хугацаанд авч үзвэл цаашид улам хурдацтай дулаарах төлөвтэй байгаа бөгөөд 2024 он яагаад ийм халуун байсан, энэ нь юуг зөгнөж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. 2023 он цаг уурын мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн халуун жил болж байсан юм. Үнэн хэрэгтээ өнгөрсөн 2024 он нь 2023 оны нэгэн адил хамгийн багаар тооцоход 125 мянган жилийн түүхэн дэх хамгийн халуун жил байсан байх магадлалтай байна.
Өндөр нарийвчлалтай компьютерын загварчлалын өгөгдлийг ашиглан дүн шинжилгээ хийхэд, зарим өдрийн дундаж хэм нь аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 2 хэмээс хэтэрсэн нь Парисын уур амьсгалын гэрээнд заасан өөр нэг температурын зорилттой таарч байна. Уур амьсгалын өөрчлөлт судлалын төвийн мэдээлснээр, сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр түүхэн дэх хамгийн халуун жилүүд бүртгэгджээ. АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газар /NOAA/, Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ судалгаануудын дүн ч ижил төстэй байх бололтой. Эдгээр байгууллагын 2024 оны тайлан мэдээллийг баасан гарагт танилцуулах юм.
2024 онд дэлхийн гадаргын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.6 хэм, 2023 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтээс 0.12 орчим хэмээр өндөр байсан болохыг Уур амьсгалын өөрчлөлт судлалын төвийн судлаачид тогтоожээ. Гэхдээ аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих Парисын хэлэлцээрийн зорилт нь ганц хоёр жилээр бус, урт хугацааны буюу 20-30 жилийн дундаж үзүүлэлтээр хэмжигдэх юм.
Манай Дэлхий аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 1.5 хэмээр дулаарвал Арктик ба Антарктидын мөсөн бүрхүүл хайлах зэрэг аюул нүүрлэх эрсдэл нэмэгдэхийг эрдэмтэд анхааруулсаар ирсэн билээ.
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
| 2024 он түүхэн дэх хамгийн халуун жил боллоо |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21