Цаг уур орчны шинжилгээний газрын ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөс харахад ирэх хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
Тодруулбал, ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
11-14-нд ихэнх нутгаар цастай бөгөөд 14-20 хүртэл нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр баруун аймгуудын нутгаар хүйтэн, төв, зүүн, говийн бүсээр олон жилийн дундажтай адил байна гэжээ.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00