Монголын үндэсний бөхийн холбоо барилдаанаа улирлын системд шилжүүлж, бөхчүүдэд чансаа тогтоохоо зарласан билээ.
Тэгвэл 2025 оны анхны чансаагаа албан ёсоор зарласан бөгөөд үүнд 390 бөх жагслаа. Анхдугаар чансааг тогтоохдоо улирлын нээлт, нийслэлийн 385 жилийн ой, Монгол Бахархлын өдөр, Улс тунхагласны ой, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом” гэсэн таван барилдааны амжилтыг харгалзсан байна.
Анхны чансааг Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу заан С.Сүхбат 2400 оноогоор тэргүүлжээ. Тэгвэл топ аравт аймгийн цолтой хоёр бөх багтсан нь хурц арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нар юм. Харин улсын начин Ч.Батчулуун дэд байрт эрэмбэлэгдсэн бол улсын аварга О.Хангай гуравт жагслаа. Дээрх таван бөхөөс гадна топ 10-т улсын арслан Ц.Бямба-Отгон, начин Д.Амарсайхан, Э.Батмагнай, харцага Э.Даш, заан М.Лхагвагэрэл нар багтсан байна.
Дашрамд сонирхуулахад, нэгдүгээр сард чансааны оноо олгох хоёр барилдаан байгаа бөгөөд эхнийх нь энэ сарын 13-нд болно.
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
| Бөхчүүдийн чансааг улсын заан С.Сүхбат тэргүүлж байна |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18