Иранд өнгөрсөн 12 дугаар сард баривчлагдаж, Техран хотын Эвин шоронд хоригдож байсан Италийн сэтгүүлч эмэгтэй Сесилиа Сала лхагва гарагт эх орондоо эргэн иржээ.
С.Сала өмнө нь ар гэрийнхэнтэйгээ утсаар ярихдаа шоронгийн нөхцлийн талаар "шалан дээр гудасгүй унтаж байгаагаас гадна гэрэл нь огт унтардаггүй" хэмээн ярьж байсан юм. Түүний хамтрагч, мөн сэтгүүлч мэргэжилтэй Даниэле Раниери ярихдаа, суллагдсаных нь дараа утсаар ярихад тэрбээр ихэд догдолсон байсан, би түүнд "Ромд уулзацгаая” гэж хэлсэн гэжээ. С.Сала лхагва гаргийн орой Ромын “Ciampino” нисэх буудалд иржээ.
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони энэ тухай мэдэгдэхдээ, Сесилиаг эх орондоо эргэн ирэхэд нь тусалсан бүх хүнд талархлаа илэрхийлэхийг хүсэж байна гэлээ. Италийн “Il Folgio” сонин болон “Chora Media” подкастын компанид ажиллаж байсан 29 настай С.Сала өнгөрсөн сард сэтгүүлчийн визээр Иранд ирээд гуравхан хонож байхдаа баривчлагдсан байна.
С.Салаг суллахаас гурван хоногийн өмнө Италийн хууль сахиулагчид Ираны бизнес эрхлэгч Мохаммад Абединиг баривчилсан нь цаг хугацааны хувьд давхцаж байна. М.Абедини нь 2024 оны эхээр Йорданд Америкийн гурван цэргийн аминд хүрсэн халдлагад ашигласан байж болзошгүй дроны эд ангиудыг нийлүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.
Италийн Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, дипломат болон тагнуулын сувгуудыг ашиглан эрчимтэй ажилласны дүнд С.Сала суллагдсан байна. М.Абедини Миланы шоронд хоригдож байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байна. Ираны Засгийн газар түүнийг баривчилсан явдлыг “хүн барьцаалсан хэрэг” гэж буруушаажээ.
Иран улс сүүлийн жилүүдэд гадаадын хэд хэдэн иргэнийг тагнуулын хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Харин хүний эрхийн байгууллагууд үүнийг бусад улс орноос илүү давуу байдлыг олж авах гэсэн засгийн газрын заль мэх хэмээн үзэж байгаа юм.
| Италийн сэтгүүлчийг Ираны шоронгоос суллажээ |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57