Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн энэ сарын 10-нд Солонгосын Чонсон хотод эхэлнэ.
Тус тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцохоор өчигдөр Солонгосыг зорив. 2025 оны анхдугаар цомын тэмцээний хурдны төрөлд Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ, Ж.Амина, Б.Мөнхбаатар, А.Зоригтбаатар нар өрсөлдөнө. Харин хурд, техникийн төрөлд О.Сайханжаргал, Б.Баярмаа нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа “Найрамдал” дахь мөсөнд авиралтын хананд 16 хоногийн турш базаажээ.
Гурав хоног үргэлжлэх тэмцээний дараа тэд энэ сарын 15, 16-нд Улаанбаатарт болох насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөнө. Улмаар энэ сарын 23-25-нд Швейцарын Саас-Фийд, дараа нь Францын Шампайн эн Вануэз, АНУ-ын Лонгмонт, Канадын Эдмонтон хотод болох цуврал тэмцээнд оролцохоор болжээ.
Олон улсын уулчдын холбооноос мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээнийг 2000 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд тус холбоонд гишүүнчлэлтэй 25 орны 150 гаруй тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
| Монголын мөсөн авиралтын тамирчид дэлхийн цомд оролцоно |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57