Хятадад хүний метапневмовирусээр (hMPV) үүсгэгдсэн амьсгалын замын цочмог халдварт өвчин дэгдсэн нь батлагдсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Гэхдээ өвчний дэгдэлт санаа зовоох ноцтой шалтгаан биш гэдгийг тус байгууллагын төлөөлөгч дурдсан байна.
Уг вирусээр халдварласан тохиолдолд ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ба бага насны хүүхдүүд, өндөр настнууд, дархлаа суларсан хүмүүс илүү хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй.
Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, тус улсад өнгөрсөн оны сүүлчээс хойш метапневмовирусийн халдварын тоо нэмэгдсэн байна. Мөн Энэтхэг, Индонез улсуудад халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст орших орнууд дахь амьсгалын замын халдварт өвчний талаарх тайландаа ДЭМБ Хятад дахь халдварын талаар дурджээ. Хятадад сүүлийн хэдэн долоо хоногт амьсгалын замын цочмог халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгааг тус улсад гаргасан тоо баримт харуулсан байна. Мөн уг вирусийн халдвар ялангуяа Хятадын хойд мужуудад нэмэгдэж байна.
Тайланд мөн амьсгалын замын өвчлөл Хойд хагас бөмбөрцгийн орнуудад өвлийн улиралд байх хэмжээнээс хэтрээгүй гэж дурджээ. ДЭМБ мөн тайландаа Хятадын эрх баригчидтай хамтран нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.
Метапневмовирус бол шинэ төрлийн вирус биш гэдгийг ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис мэдээлжээ. Уг вирус нь ердийн ханиадтай төстэй шинж тэмдгүүдийг үүсгэдэг бөгөөд халдварласны улмаас нас барах магадлал "маш бага" юм.
| ДЭМБ: Хятадад метапневмовирусийн халдвар тархсаар байна |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57