Улаанбаатарын тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь утааг нэмэгдүүлж агаарын бохирдолд нөлөөлж байна гэж үзэж буй. "Агаарын бохирдол үүсгэж буй хэд хэдэн зүйл бий.
Нийт агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын айлуудын яндангаас гарч буй утаа, 29 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн утаа, 16 хувийг уурын зуухууд болон цахилгаан станцуудын агаарт ялгаруулж байгаа химийн хортой бодисууд бүрдүүлж байна гэдгийг Жайка-гийн тайланд дүгнэсэн" гэж хотын дарга мэдээлсэн. Тийм ч учраас дээр хэлсэнчлэн эхний ээлжид тээврийн хэрэгслийн татварыг нэмж, торгуулиа төлөөгүй жолоочийг шийтгэх зэрэг журмуудыг хэрэгжүүлж байгаа билээ.
ОРОН НУТГИЙН ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ХОНОГ ТУТАМД 5000 ТӨГРӨГ НЭХЭМЖИЛНЭ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор улаанбаатар хотод нэвтрэн орж ирж буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрийн хувь хэмжээг тогтоож өгсөн. Уг тогтоол өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, улаанбаатар хотод нэвтэрсэн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд 5000 төгрөгийн нэхэмжлэл үүсч эхэлсэн. Тодруулбал, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч нийслэл 48 цаг байхад 1000 төгрөг, 48 цагаас дээш хоног тутамд 5000 төгрөгийн нэхэмжлэл үүсч байгаа.
ИМПОРТООР ОРЖ БУЙ МАШИН 5 ШАЛГУУРЫГ ДАВНА
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн импортоор оруулж ирж буй машинд улаанбаатарын дугаар олгохгүй байх журам хэрэгжиж эхэлсэн. Ингэхдээ дараах таван шалгуурыг давж байж улаанбаатарын дугаар авна.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР 5 ДАХИН, ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР 3 ДАХИН НЭМЭГДЭВ
НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ тогтоол нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. Жолооч нар тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамаарч харилцан адилгүй татвар төлдөг. Тэгвэл 1500 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жилд тээврийн хэрэгслийн албан татварт 36000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулиар 3 дахин нэмэгдүүлж буюу 108 мянган төгрөг төлөхөөр байна. Тэгвэл дээрх тээврийн хэрэгсэл автозам ашигласны төлбөрт 20 мянган төгрөг төлдөг байсан бол мөн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 100 мянган төлөх юм.
Харин 3500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 114,048төгрөг төлдөг басан бол 3 дахин нэмэгдсэнээр 342,144 төгрөг тээврийн хэрэгслийн албан татварт төлөхөөр болж байна. Мөн автозам ашигласны төлбөрт жилд 40 мянган төгрөг төлдөг байсан тэгвэл одоо 200 мянган төгрөг төлөх юм.
Энэ мэт тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамаарч албан татварт 3 дахин нэмэгдүүлж, автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж төлөх хуулийн заалт хэрэгжиж эхэллээ.
НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ АВТОМАШИНЫГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ, ЖУРАМЛАНА
Хотын дарга нэг удаа мэдээлэл хийх үеэрээ, агаарын бохирдолд нүүрсэн яндангүй автомашинуудын нөлөө их байгааг хэлж байв. Өөрөөр хэлбэл сүүлийн үед автомашинууд, тэр дундаа приус загварын машинуудын нэлээд хувь нь зориулалтын нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцож байгаа аж. Энэ нь агаарт хамгийн их хортой бодис ялгаруулдаг юм байна. Тийм учраас нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины жолоочид эхний удаад сануулаад, дараагийн удаад машиныг нь журамлах тогтоол хэрэгжиж эхэлсэн.
Цаашлаад шатахуун өгөхгүй байх хүртэлх арга хэмжээг авахаар болж байгаа ажээ.
Тодруулбал, шатахуун авахаар ирсэн хайбрид хөдөлгүүртэй машины яндангаас гарч буй утааг нэг удаагийн түргэвчилсэн тестээр шалгаж зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн агаарын бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд шатахуун өгөхгүй зохицуулалтыг хэрэгжүүлнэ гэж хотын дарга мэдэгдэв.
Улаанбаатар хотод 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа аж. Эдгээр тээврийн хэрэгслээс өдөрт дунджаар 350,000-400,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна.
| Жолооч нарт халтай шийдвэр |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21